Болд арсланг надтай биччих

Наадам дууссаны дараа сум сумаас ирсэн бөхчүүд нийлэн шимийн архи балгацгаан наргив гэнэ. Болд арслан жаахан халамцаад "Танай энд сумын заанаар аймгийн арсланг амлуулдаг мөн сонин газар аа" гэж тагнай шогширч суухад үүдэнд суусан хэн нэгэн "Сумын заан дийлдэггүй аймгийн залуу арслан байдаг бас сонин оо" гэж амыг тагалжээ. Тэр нутгийн аймаг сумын хоёр заан архи, айраг гүзээлэх зуураа зэргэлдээ сумын заан Жүрмэдийг чи л нэг дайрдгаараа дайраад барахгүй бол бид хоёр шиг барьц хүлээсэн болхи хөдөлгөөнтэй бух шиг амьтад барахгүй бололтой гэхэд угийн бусдад тусархаг зантай Жүрмэд барилдахаар гарахын өмнө үхрийн охь шилний нь амаар залгичихаад "Болд арсланг надтай биччих" гээд зодогложээ....................................... Үргэлжлэлийг ЭНД ДАРЖ уншина уу
СЭТГЭГДЭЛ БИЧИХ