Facebook miss-2013 уралдаан зарлагдлаа

img

  Цахим ертөнцөөр ажил хэргээ амжуулж, үзэл бодлоо хуваалцан, чөлөөт цагаа зугаатай өнгөрүүлж, найзалж нөхөрлөх болсон залуусынхаа дунд "Шилдэг мессеж" хуудас санаачлан “Facebook miss-2013” фото мисс шалгаруулах уралдаан зарлаж байна. Орчин үеийн залуусын төлөөлөл болж чадах өөртөө итгэлтэй охид бүсгүйчүүдээс цахим ертөнцийн шинэ од, зар сурталчилгааны шинэ дүр төрх төрүүлэхээр зохион байгуулагчид нь эрэлхийлж байгаа юм байна. Уралдааныг зөвхөн олон нийтийн хандалтад үндэслэн, нээлттэй, шударга шалгаруулалтаар дүгнэнэ. Түрүүлсэн нэг оролцогч Samsung Galaxy S3 гар утасны эзэн болох юм. Мөн уг тэмцээнийг "Зад инээх үү", "Нүцгэн үнэн", "Хачирхалтай File", "Больё оо Болоо ш дээ" зэрэг хуудаснууд дэмжиж хамтран зохион байгуулж байгаан байна. Уралдаанд оролцогч нь зургийн программаар засаж, янзлаагүй зургаа enzo_oyuka2@yahoo.com хаяг руу энэ сарын 30-ны дотор илгээснээр жил бүр уламжлал болгон зохион байгуулагдах тэмцээнд оролцох боломжтой болно. Охид бүсгүйчүүддээ амжилт хүсье.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

oogii:
gozy sanaa bna demjij bna
2013-03-28
ohin:
go go
2013-03-28
eegii:
goe sanaa bna shuu dandaa saihanaaraa bnagej bhgui shu dee
2013-03-28
зочин:
улс дотроо бие үнэлэгчдийг тодруулдаг байсан бол одоо дэлхийд монголын нүүр царайг гаргах гэж байгаа юм байх даа, ажилаа олж ядсан улсууд баялаг бүтээгээчээ, ямар ч нэртэй байсан хамаагүй хүний бие, нүүр царайгаар шалгаруулдаг уралдаан гээчийгээ зогсоож хэн ихийг бүтээснээр нь хүнийг шалгаруулдаг болвол яасан юм бэ
2013-03-28
gggg:
goyo yum bolox ni de
2013-03-28