Хятадын компанийг эрүүгийн хэрэгт татлаа
Уул уурхайн яамны Хуулийн хэлтсээс БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Шинь шинь” компанийн удирдлагатай холбоотой хэргийг УМБГ-ын байгаль орчны эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шалгах хүсэлтийг саяхан гаргажээ.
Хууль бусаар ашигт малтмал хилээр гаргасан, ашигт малтмал хууль бусаар олборлосон хэрэгт татагдан шалгуулж байсан БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Шинь шинь” компанийн удирдлагатай холбоотой хэргийг өмнө нь нийслэлийн Прокурорын газраас хэрэгсэхгүй болгоод байсан юм.
Тус компанийг Дорнод аймгийн Дашбалбар сумын нутагт ашигт малтмал хууль бусаар олборлож манай улсад 110 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт татсан аж.
Уг хэрэгт Дорнод аймгийн Гаалийн газар, Мэргэжлийн хяналтын газрын эрх бүхий албан тушаалтнуудыг ч холбогдуулан шалгаж байна.
Уул уурхайн яамнаас гаргасан хүсэлтийн дагуу байгаль орчны нөхөн сэргээлт хийх үүргээ огт биелүүлээгүй, газрын хэвлийг ашиглах, хамгаалах журам зөрчсөн, газрын хөрс, ус бохир дуулсан гэсэн үндэслэлээр л нэмж сэжигтнээр татжээ.
Н.Бүжин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ