“Аюулгүй ундны ус-Эрүүл мэнд” сэдэвт уулзалт болно

img

Хүний өдөр тутмын хэрэглээ болсон ахуйн усны хангамж, хүрэлцээ, аюулгүй байдлын талаар мэдээлэл өгөх, мөн усаар дамжих өвчлөлөөс урьдчилан сэргийлэх зорилготой “Аюулгүй ундны ус-Эрүүл мэнд” сэдэвт салбар дундын уулзалт өнөөдөр ЭМЯ-наа болно. Энэ үеэр ундны усны чанар, аюулгүй байдал хүн амын эрүүл мэндэд үзүүлэх нөлөөг судлах чиглэлээр хийсэн судалгаа шинжилгээ, төсөл хөтөлбөр болон ус ариун цэврийг сайжруулах чиглэлээр явуулсан мэдээлэл, сургалт, сурталчилгааны материалиудад дүн шинжилгээ хийх аж. Үүний үр дүнг бодлого боловсруулагч, хэрэгжүүлэгч нарт танилцуулж, усны хомсдолоос үүсэх өвчлөл, усаар дамжих өвчнөөс сэргийлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар ярилцаж, санал бодлоо солилцох юм. Уулзалтыг Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс зохион байгуулж, БОНХЯ, БХБЯ, БСШУЯ, Усны үндэсний хороо, ЭМШУИС, ХӨСҮТ, ЭМХТ, НЭМГ, МХЕГ, НМХГ, УСУГ, Усны газрын төв лаборатори, ШУТИС, Геоэкологийн хүрээлэн, Нийслэлийн Захирагчийн ажлын алба зэрэг газруудын төлөөлөлүүд оролцох юм. П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ