Хуурсаар хуурсаар улстөрч болдог

img

Монголын  улстөрчид хуурсаар хуурсаар худалч болжээ.  Тэдний үгээр босгосон суварга ач буянаа хайрласан бол Улаанбаатар утаанаас салж, Хөшигтийн хөндийгөөс онгоцоор тив алгасан нисч, Багануурт оюутны хотхон сүндэрлэж, 100 мянган айлын түрүүч орон сууцанд орж, эх орны хишиг мөнгөө хүртэж, эрдэнийн хувь хувьцаагаа өвөрлөсөн монгол хүн бүр хөдөлмөр эрхэлж, өрх гэрээ аль хэдийнэ өөд нь татах цаг болсон.

Өнөөдөр 40 сая гаруй толгой малтай 2,7 сая монголчууд нэг кг махыг 10 мянган төгрөгөөр авч, эрхэм гишүүний тангаргаа өргөсөн Г.Батхүүгийн “Шунхлай” компани нэг литр бензиний үнийг 50 төгрөгөөр нэмсэн. Уг нь шинэчлэлийн Засгийн газар мах, шатахууны үнийг ёстой тогтвортой байлгана хэмээн хамгийн түрүүнд амласан. Манайд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 140 мянга 400 төгрөг, хүн амын амьжиргааны түвшин жил болгон бүс нутгаар ялгаатай байдаг. Өнгөрсөн онд Улаанбаатарт энэ үзүүлэлт 118 мянга байхад хөдөөд дунджаар 105 мянган төгрөг байлаа. Хоосон хонохгүй юмаа гэхэд мөр бүтэн явахад хүрэлцэхгүй.

Гар хөлийн хуруунд багтахаар хэдэн хүний орлого тэрбумаар арвижиж байхад борчуудын ходоод тэр чинээгээр хонхолзож байна. Гэтэл борчуудын ходоодыг сардаа 5-10 мянган төгрөгийн хүнсний талонаар аргадаж эхлэв. Даанч толгой нь хоосон тэдний сэтгэл нь цадахгүй л дээ. Ийм л маягаар хувиа борлуулаад явж байгаа мөнөөх татвар төлөгчдийн мөнгө ямар ч үр дүнгүй урсаж байгаа нь хайран.

Монголын том биш зах зээлд ченжүүд Засгийн газраас илүү гүйлгүү ухаан зарж байна. Шинэчлэлийн Засгийн газар өмнөхөөсөө сургамж авсангүй.Шатахууны үнийг тогтвортой байлгах болзлоор хөнгөлөлттэй зээл авсан “Шунхлай”-д өгсөн мөнгөө авч чадахгүй байна. Өмнө нь “Петровис”, “Магнай трейд”, “Шунхлай”, “Сод Монгол” зэрэг гадаадаас нефтийн бүтээгдэхүүн оруулж ирдэг арав гаруй аж ахуйн нэгж бол угтаа импортлогч нэртэй ченжүүд юм.

Өнгөрсөн оны сүүлчээс төгрөгийн ам. доллартай харьцах ханш 6,6 хувиар суларсан бол шатахууны үнэ дунджаар 16,4 хувиар өссөн байна. Гэтэл тэдгээр компани валютын ханш өссөн гэдэг зохиомол шалтгаар Монголбанкнаас 1388 төгрөгөөр авсан 128,4 сая ам.доллараа нуун дарагдуулж хэрэглэгчдийг луйвардсан. Аль ч нийгэмд Засгийн газар манаачийн үүрэг гүйцэтгэдэг, түүнээс бус баялгийг бүтээдэггүй. Бензиний үнийг уяанаас алдуурахгүй байлгах хараа хяналт сэтгэл байвал Засгийн газарт бий. Импортлогчид монополь байдлаа хадгалахын тулд хошуу холбож, эрх баригчдын тархийг угаасаар ирсэн.

С.Баярын Засгийн газрын үед Оросын талын зуун ШТС байгуулах саналыг үндэсний аюулгүй байдалтай холбон тайлбарлаж зад эсэргүүцсэн. Хэрвээ нефтийн бүтээгдэхүүний зах зээлд  гадаад, дотоодын компаниудын үнийн өрсөлдөөн байсан бол нэгэн шөнийн дотор үгсэн хуйвалдаж үнэ өсгөх боломжгүй байлаа.

Жижиглэн худалдаалах нь алдагдалтай гэдэг импортлогчдын үг үнэнд нийцэхгүй харагдаж байна. Харин ч ашигтай байдаг учраас нэг довон дээр хэд хэдэн ШТС ажилладаг. Уснаас бусад ямар ч шингэн хэмжээ дамжаагаа өөрчилдөг жамтай. Энэ нь шингэний масс, нягт, температур, газар зүйн байршил зэргээс хамаардаг бөгөөд өндөр даралтаар хөөсөртөл шахсан бензин эзэндээ заавал хэмнэлт авчирдаг юм байна.

Ухаандаа нэг тн савтай бензинээс ойролцоогоор 100 гаруй литрийг илүү саадаг ажээ. Үүнийг гадарласан Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн гуай Үнэ, стандартын улсын хорооны даргаар ажиллаж байхдаа нэгэн гайгүй мэргэжилтэнд “алтан дунджийг нь гаргаад ир” гэсэн тушаал өгөөд амаа таглуулж байхав. Аймаг, сум болгон байгаль, цаг уурын хувьд адилгүй учраас алтан дундаж гэж байдаггүй, харин борлуулагчдад их ч, бага ч хожоотой байдаг юмсанж.

Монголын малын тоо толгой 40 сая давсан гэдэг худал юм байна л даа. Цаасан дээрх тоогоор цаддаг бол монголчуудын тогоо дүүрэн, малчдын банкны өр 60 тэрбумд хүрэхгүй байсан биз. Малчдад хайртай төрийн түшээд малын хөлийн татварыг тэглэсэн. Малчид ХААН банкнаас зээл авахын тулд малаа барьцаалдаг. Татваргүй малын тоог хэд ч гэж хэлж болно, хэдийчинээ олон малтай бол төдийчинээ зээл авахад хялбар. Ингээд малын тоо, зээлийн хэмжээ хоёр зэрэг өсөв.

Илүүчлэх малгүй айлууд өрөнд баригдаж, жил дараалан төрөх мянгат малчид малынхаа махаар биш, бусад ашиг шимээр дэвжин дээшилж, модоо барьсан заримыг гар хөлийнхөө үзүүрт зардаг болжээ. Тэд Улаанбаатарын нөөцийн мах бэлтгэл зэрэгт мал нийлүүлэх хүсэлгүй, харин хятад ченжүүдэд олигтойхон үнээр ахиухан мах бөөндөөд өгчихвөл унацтай. Уг нь бэлчээр, усыг үнэ төлбөргүй эзэмшиж, төрөөс мал сүргийг эрүүлжүүлэхэд хөрөнгө мөнгө зарж, зуд турхан болоход тусалж дэмжээд байгаа юм чинь малын хөлийн таарсан татвартай байлгаж яагаад болохгүй гэж. Аж ахуйн нэгжүүдийн адилаар сар болгон татварыг нь хураагаад байхад илүү малаа зах зээлд борлуулж л таараа. Цаашдаа сүргийн бүтцээ сайжруулж, өндөр ашиг шимтэй цөөхөн малтай болохыг хичээнэ. Махны хангамж сайжрахаар үнэ буурна.

Махны экспортод төрөөс дотоодын зах зээлд махны үнэ (кг нь хоёр мянгаас дээшгүй г.м) тогтворжсон тохиолдолд зөвшөөрөл олгодог босго тогтоовол зохино. Иймэрхүү зохицуулалтаар махны үнийг тогтвортой барина уу гэхээс биш төсвөөс жил бүр хэдэн арван тэрбум төгрөг гаргаж, хэдэн компанийн авдрыг дүүргэдэг байж таарахгүй. Багахангайн махны үйлдвэр тэрбум илүү төгрөгөөр нөөцийн мах бэлтгэнэ гээд хоол биш хор хадгалсан нь сая илрэв. Ийнхүү аль ч цагт ам, ажлын зөрүү алд дэлэм зөрсөөр байна. Дорвитой шинэчлэл хийж чаддаггүй юмаа гэхэд хуучнаасаа сургамж авмаар байна.

Г.Болор

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

unaa:
unenshte. hudlaa baahan tsetserhsen humuus. dor burnee hicheegeed zutgiildaa, bur bolohgui bol zevseg bariad temtsel hiisen ch yadiin er ni.
2013-03-29
maya:
setguulch, setgegdlee bichej bga humuus ch uneniig bichsen bn. gehdee ingeed hii hooson yariad malluulaad yavaad baih uu ain?
2013-03-29
unaa:
unenshte. hudlaa baahan tsetserhsen humuus. dor burnee hicheegeed zutgiildaa, bur bolohgui bol zevseg bariad temtsel hiisen ch yadiin er ni.
zochin:
olon jil zasgiin erh barisan mongoliin kommunistuud hyatadiin kommunistuudiin zaavraar mongolchuudiig ood ni gargahgui baina shuu dee
2013-03-29
ХЭН НЬ ИЛҮҮ ХУУРСАН БЭ?:
БИ НААД ҮГЭЭ ТЭР 70+20 ЖИЛ ТӨР БОЛЖ АЙЛ ГЭРДСЭН КМУНИСТУУДДАА Л ХЭЛ. БИ ӨӨР ХҮН ШҮҮ. ЯДАЖ Л ӨЧИГДӨР ЮУ БОЛСОНЫГ САНАХТАЙГАА ШҮҮ
2013-03-29
ç¿éð ¿ã:
õóóðñààð õóóðñààð óëñ òºð÷ õóìñàëñààð õóìñàëñààð îëèãàðõ
2013-03-29
Dch:
Маш зөв сэдвүүдээр бичсэн байна. Ийм асуудлуудыг дор нь хялбархан шийдчих ёстой байхгүй юу? Эрхэм төрийн түшээ нар Малын тоогоор мал мах аваад нефь боловсруулах үйлдвэрээ богино хугацаанд бариад өөрийнхөө хэрэгцээг хангачихвал том асуудал шийдэгдэнэ гэсэн үг
2013-03-29
Хошгор:
Ерөнхийлөгч Элбэгдорж ард түмнийг хошгоруулж байхад гишүүд худлаа хэлэх юу ч биш.
2013-03-28
Горьд:
Хай тэнэг монголнуудаа малнуудаа та нарт "төр" гэж байхгүй, хай манай туршуул та нарын толгой дээр шээж бааж байдаг гэж мэдэхгүй ваа Хохи ваа ха ха ха хай бидны гар урт санаа чинжүү гэж мэднэ ваа ха ха ха
2013-03-28
ШИНЭБАЯР:
МАН ИЙН ЗАСАГ БАРьЖ БАЙХАД БИД ЖАРГАЖ БАЙСАН ЮМ БАЙНА Л ДААБИТГИЙ ЭРГҮҮТ ГҮЙЖ БАЙГАА ХҮН БҮДЭРДЭГ ГЭЖ МЭДЭХ ҮҮ ТӨЛБӨРТӨЙ ЮҮ ЭСВЭЛ ЗУЙРГАНЧ ЮМ УУ БОЛОР НЭРТЭЙ СҮГЭЭ
2013-03-28
болдбаяр:
улстөрчид дандаа худал ярьдаг одоогоос 4 жилийн өмнө одоогийн ерөнхийлөгч маань би гарвал хуулийн байгууллагуудыг шинэчилэлийг дор нь хийж ёстой нэг оронгоор нь эргүүлнэ гэсэн хаана байна дараагийн 4 жил боллоо өөрчлөгдсөн юм харагдахгүй байгаа шүү дээ
2013-03-28
BI irgen:
Boloroo Mongol uls tolgoitoi yu gedeg heleltsuuleg hiigeechee. tuuniigee erunhiilugch esvel ulsiin ih hural esvel zasgiin gazriin iveel dor hiivel...
2013-03-28