Эрүүл мэндийн сайдын зөвлөл хуралдана

img

  Эрүүл мэндийн сайдын зөвлөлийн хурал өнөөдөр 13.30 цагт Эрүүл мэндийн яаманд болно. Хуралдаанаар эрүүл мэндийн байгууллагын хөгжлийн хөтөлбөрийн төсөл, эрүүл мэндийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн үзэл баримтлал, нийгмийн эрүүл мэндийн шинэчлэлийн асуудал, эрүүл мэндийн салбар дахь гадаадын зээл тусламжийн хүрээнд хийх шинэчлэл зэрэг хэд хэдэн асуудлыг хэлэлцэх юм. Энэхүү хуралд Эрүүл мэндийн сайд Н.Удвал, Эрүүл мэндийн сайдын зөвлөлийн гишүүд, ЭМЯ-ны газар, хэлтсийн дарга нар болон холбогдох мэргэжилтнүүд оролцоно. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ