”Арсенал”-ын хөвгүүд ”Челси””-г 3:1-ээр хожлоо








19 дүгээр тойргийн оргил тоглолт “Эмирейтс” стадионд болж “Арсенал”-ын хөвгүүд итгэл төгс ялалт байгууллаа. Фабрегас, Уолкотт, ван Перси нар үндсэн бүрэлдэхүүнд эхний минутаас багтан гарсан юм. Хэдийгээр Лампард эргэн ирсэн ч “Челси” талбайн төвд өрсөлдөгчийнхөө хагас хамгаалагчдыг тогтоож чадахгүй байсан тул Анчелотти хоёрдугаар үед Микел, Малуда нарыг суулгаж Рамирес, Какута нарыг гаргаад ч тусыг олсонгүй.
“Арсенал”-“Челси” 3:1 “Арсенал”: Фабиански, Санья, Клиши, Журу, Косьелни, Фабрегас (Росицки 88), Сонг, Уилшер, Уолкотт (Абу Диаби 73) , Насри, ван Перси (Шамах 76)
“Челси”: Чех, Паулу Феррейра (Босингва 61), Иванович, Терри, Коул, Микел (Какута 46), Малуда (Рамирес 56), Эссьен, Лампард, Калу, Дрогба
Гоол: Сонг 44, Фабрегас 51, Уолкотт53 – Иванович 57
“Челси” ойрын сар хагасын хугацаанд Премьер лигт зургаан тойрог тоглохдоо гурав тэнцэж, гурав хожигдон, нийт авч болох 18 онооны дөнгөж гурвыг нь авлаа. Харин Аваргуудын лигт сүүлийн сар хагасын хугацаанд хоёр тоглохдоо хожиж, хожигджээ.
“Челси”-гийн сүүлчийн найман тоглолт: 2010.11.14. «Сандерленд» хожигдсон 0:3 2010.11.20. «Бирмингем» хожигдсон 0:1 2010.11.23. «Жилина» Аваргуудын лиг. хожсон 2:1 2010.11.28. «Ньюкасл» тэнцээ 1:1 2010.12.04. «Эвертон» тэнцээ 1:1 2010.12.08. «Марсель» Аваргуудын лиг. хожигдсон 0:1 2010.12.12. «Тоттенхэм» тэнцээ 1:1 2010.12.27. «Арсенал» хожигдсон 1:3 Р.Гэгээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ