
Дэлхийн эмч нарын баярын өдрийг тохиолдуулан Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооноос шилдэг эмч нарыг шалгаруулах “Алтан чагнуур” ёслол хүндэтгэлийн үйл ажиллагааг уламжлал ёсоор гурав дахь жилдээ зохион байгуулах гэж байна.
Эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх, хүн ардынхаа эрүүл мэндийг сахин хамгаалах үйлсэд үр бүтээлтэй ажиллаж онцгой амжилт гаргасан эмч нарын хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлэх зорилгоор зохион байгуулдаг юм.
Уг шагналд нийслэл хотын болон хөдөө орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудаас шалгарсан 50 гаруй эмч нэр дэвшиж байгаа бөгөөд нарийн мэргэжлийн төрлүүдээс шүүн хамгийн шилдэг 15 эмчийг “Алтан чагнуур” шагналын эздээр тодруулах юм байна.
“Алтан чагнуур” ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаа энэ сарын 30-ны өдрийн 13.00 цагт МҮЭ-ийн Соёлын төв ордонд болох юм байна.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ