“Эсрэг дурлал” гран при-гийн эзэн болов

img

 

Драмын урлагийн шилдгүүдийг тодруулах арав дахь удаагийн “Гэгээн Муза Х” наадмын шилдгүүд өчигдөр тодров. Энэ удаагийн наадамд 2012 онд бүтээж үзэгчдийн хүртээл болгосон 11 жүжгийн 70 гаруй уран бүтээлчдээс гадна ОХУ, Канад, Македон, Косово, Серби зэрэг улсын уран бүтээлчид наадамд нэр дэвшин өрсөлдсөн юм. Олон улсын наадам болж, хүрээгээ тэлсэн “Гэгээн Муза” наадам энэ жил драмын, хүүхдийн, инээдмийн, ганц хүний жүжиг гэсэн дөрвөн төрлөөр шилдгүүдийг шалгарууллаа. Олон улсын театрын баярын өдрөөр зохиогдож буй “Гэгээн Муза” олон улсын наадам УДЭТ-ын гадаа улаан хивсний ёслолоор эхэлсэн юм. Шагнал гардуулах ёслолын ажиллагааны үеэр шүүгчдийн болон салбарын яамны нэрэмжит тусгай шагналыг мөн гардуулсан.

Шүүгчдийн нэрэмжит тусгай шагналаар УДЭТ-ийн найруулагч Н.Наранбаатар, ССАЖЯ-ны нэрэмжит залуу уран бүтээлчээр “Эсрэг дурлал” Генжийн дүрээр УДЭТ-ийн жүжигчин Б.Тамир, Драмын урлагийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан ахмад уран бүтээлч МУАЖ Мэндбаяр, МУСГЗ Содовын Доржсүрэн нарыг "Хүндэт Муза" шагналаар тус тус шагнасан юм.

“Гэгээн Муза Х” наадмын “Гран-при” шагналыг УДЭТ-ын бүтээл “Эсрэг дурлал” жүжиг хүртэж, таван сая төгрөгийн эзэд болсон юм. Ингээд “Гэгээн Муза Х” наадмын шилдэгүүдийн танилцуулж байна.

Драмын жүжгийн төрөлд:
  • “Шилдэг найруулагч” – Ч.Найдандорж, “Эсрэг дурлал” жүжгээр
  • “Шилдэг тайзны зураач” – Т.Ганхуяг, “Эсрэг дурлал” жүжгээр
  • “Шилдэг хөгжмийн зохиолч” – С.Сансаргэрэлтэх, “Гамлет” жүжгээр
  • “Шилдэг эрэгтэй гол дүр” – С.Болд-Эрдэнэ, “Гамлет” жүжгийн Гамлетийн дүрээр
  • “Шилдэг эмэгтэй гол дүр” – Н.Цэнд-Аюуш, TV Cocktail продакшны “Хоёр ертөнцийн буудал” жүжгийн бүсгүйн дүрээр
  • “Шилдэг эрэгтэй туслах дүр” – Д.Энхбаяр, TV Cocktail продакшны “Хоёр ертөнцийн буудал” жүжгийн Ерөнхийлөгчийн дүрээр
  • “Шилдэг эмэгтэй туслах дүр” – Ж.Оюундарь, УДЭТ-ын бүтээл “Эсрэг дурлал” жүжгийн шивэгчний дүрээр

Инээдмийн жүжгийн төрөл:

  • “Шилдэг найруулагч” – Н.Пүрэвдорж, Дорноговь аймгийн “Саран хөхөө” театрын “Скапений дамшиглал” жүжгээр
  • “Шилдэг тайзны зураач” – Ч.Эрдэнбаатар, Дорноговь аймгийн “Саран хөхөө” театрын “Скапений дамшиглал” жүжгээр
  • “Шилдэг эрэгтэй гол дүр” – А.Баярсайхан,  Дорноговь аймгийн “Саран хөхөө” театрын “Скапений дамшиглал” жүжгийн Скапений дүрээр

Хүүхдийн жүжгийн төрөл:

  • “Шилдэг зохиолч” – Ц.Хулан, УХТ-ын бүтээл “Лусын хааны охид” жүжгээр
  • “Шилдэг найруулагч” – Ч.Түвшин, Архангай аймгийн ХДТ-ын бүтээл “Чипполинод тохиолдсон явдал” жүжгээр
  • “Шилдэг тайзны зураач” – Б.Бямбацэрэн, УХТ-ын бүтээл “Лусын хааны охид” жүжгээр
  • “Шилдэг хөгжмийн зохиолч” – Б.Мөнхболд, УХТ-ын бүтээл “Лусын хааны охид” жүжгээр
  • “Шилдэг эрэгтэй гол дүр” – Ч.Түвшинжаргал, Архангай аймгийн ХДТ-ын бүтээл “Чипполинод тохиолдсон явдал” жүжгийн Чипполиногийн дүрээр
  • “Шилдэг эмэгтэй гол дүр” – Б.Жаргалсайхан, Архангай аймгийн ХДТ-ын бүтээл “Чипполинод тохиолдсон явдал” жүжгийн улаан луувангийн дүрээр
  • “Шилдэг эрэгтэй туслах дүр” – Ц.Цэрэндорж, УХТ-ын бүтээл “Лусын хааны охид” жүжгийн алиа тийрэнгийн дүрээр

Нэг хүний жүжгийн төрөл:

  • “Шилдэг зохиолч” – Д.Урианхай “Цонхоор харсан хүн”
  • “Шилдэг найруулагч” – Б.Баатар, “Би Эдит Пиаф байна” жүжгээр
  • “Шилдэг тайзны зураач” – Ч.Эрдэнэбаатар “Хоосон зүүд” жүжгээр
  • “Шилдэг эрэгтэй гол дүр” - Ментор Зумбираж /Косово/, “Хайрцган доторх жүжигчин” жүжигчний дүрээр
  • “Шилдэг эмэгтэй гол дүр” - Д.Ганцэцэг “Бурханд илгээсэн захидал” жүжгийн Оскарын дүрээр “Алтан муза” гардлаа.

  П.Наран Гэрэл зургийг Б.Мөнх-Эрдэнэ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

үнэн:
манжууд монголчуудыг шагналд дуртай болгочихсон нь одоо хүртэл арилахгүй юмаа. Олон муза байх тусмаа нэр хүндгүй
2013-03-29
ийм л байгаа юм:
http://shudarga.mn/?dazo=news&newsid=14341&catid=24
2013-03-28
энийг уншаа:
http://shudarga.mn/?dazo=news&newsid=14341&catid=24
2013-03-28
биш бна:
энэ нэг л бишээггг долдойчлол, бялангачлал, хэдэн аймар эхнэрүүдийн тавьсан жүжиг улам л гаарч бна
2013-03-28
guest:
1 0 0 y a m a a n d 6 0 u h n a bolj
2013-03-28
bishregch:
buh dram.n urlagiin aviyaslag jujigchid nairuulagch nartaa bayr hurgie ta nar.ra omogshdog shuu.
2013-03-28