Улаанбаатарт 3-5 хэм хүйтэн байна

img

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө нутгийн хойд хэсгээр цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн өмнөд хэсгээр түр зуур секундэд 16 метр хүртэл ширүүснэ. Хүйтэрч Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 8-13 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 3-8 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байна. ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн хойд хэсгээр цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, шөнөдөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч зөөлөн цасан шуурга шуурна. Хүйтэрч Дархадын хотгороор шөнөдөө 17-22 градус, өдөртөө 11-16 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 6-11 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байна. ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө зарим газраар, өдөртөө ихэнх нутгаар цас орно. Салхи зүүн хойноос секундэд 7-12 метр, зөөлөн цасан шуурга шуурна. Шөнөдөө 6-11 градус, өдөртөө хүйтэрч 3-8 градус хүйтэн байна. ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР : Үүлшинэ. Цас орно. Салхи хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 6-8 градус, өдөртөө 0-2 градус хүйтэн байна. ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Дундговийн нутгаар 6-11 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан байна. УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Шөнөдөө цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр, зөөлөн цасан шуурга шуурна. Хүйтэрч шөнөдөө 8-10 градус, өдөртөө 3-5 градус хүйтэн байна.

2011 оны 11-р сарын 12-ноос 11-р сарын 16-ныг хүртэлх

цаг агаарын урьдчилсан төлөв:

12,13-нд зүүн зүгийн нутгийн зарим газраар, 15-нд баруун зүгийн нутгийн баруун хэсгээр цас орж, салхи секундэд 12-14 метр хүртэл ширүүсч зөөлөн шороон болон цасан шуурга шуурна.Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 12-17 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 8-13 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 7-12 хүйтэн, өдөртөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна. Хугацааны эцсээр өдөртөө бага зэрэг дулаарна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ