Соёлын хууль бус худалдаатай тэмцэх чадавхийг дээшлүүлнэ

img

ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комисс, ЮНЕСКО-гийн Бээжин дэх Төлөөлөгчийн газартай хамтран Монакогийн Вант Улсын санхүүгийн тусламжтайгаар “Соёлын эд зүйлсийн хууль бус худалдаатай тэмцэх чадавх дээшлүүлэх” төслийн 2 дахь шатыг 2012-2015 оны хооронд хэрэгжүүлж байгаа билээ.

Cүүлийн үед Монгол Улсад өрнөж буй нийгэм, эдийн засгийн өөрчлөлтүүдээс болж соёлын өвийг хадгалж хамгаалахад тулгарч буй бэрхшээл, тулгамдсан асуудлуудыг шийдэхэд төслийн гол зорилго оршино. Төсөл хэрэгжсэнээр Монголын холбогдох яам байгууллагууд, болон олон нийт, орон нутгийн оршин суугчдын соёлын хөдлөх өвийн мэдлэг, ач холбогдлын талаарх ойлголт гүнзгийрч, соёлын өвийг хадгалж хамгаалах чиглэл үүрэгтэй байгууллага, хувь хүмүүсийн мэдээллийн солилцоо сайжирна гэдэгт төсөл хэрэгжүүлэгчид итгэж байна.

Тус төслийн хүрээнд ирэх сарын 7-23-ны хооронд цагдаа, хил, гааль, холбогдох яам, байгууллагын соёлын эд зүйлсийн хууль бус худалдаатай тэмцэх чиглэлээр ажилладаг мэргэжилтнүүд Соёлын өвийг хамгаалах Карабиниери алба, Олон улсын эрүүгийн цагдаагийн газар ИНТЕРПОЛ-ын Нарийн бичгийн дарга нарын газарт туршлага судлах зорилгоор сургалтад хамрагдахаар болжээ.

ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комисс

СЭТГЭГДЭЛ БИЧИХ