Ван Перси “Юнайтед”-д зодог тайлна

img

  Голландын шигшээ багийн болон “Манчестер Юнайтед” багийн довтлогч Робин ван Перси хөлбөмбөгчний замналаа  “Юнайтед” -д өндөрлүүлэх болно гэжээ. Тэрбээр “Би ирэх жилүүдэд багаа солихгүй, зөвхөн “Юнайтед”-д тоглоно. Р.Гиггз болон П.Скоульз нар өнөөг хүртэл А.Фергюсонтой ажиллаж байгаа. Би тэдэн шиг байхыг хүсч байна” гэжээ. Робин ван Перси өнгөрсөн улиралд “Улаан чөтгөр”-үүдийн эгнээнд нэгдсэн бөгөөд 33 тоглолтонд оролцож 23 гоол оруулсан байна. Б.Оргил

СЭТГЭГДЭЛ БИЧИХ