
Францын “Монако” клубын эзэн, ОХУ-ын тэрбумтан Дмитрий Рыболовлев ирэх улиралд багаа удирдуулахаар Р.Манчинид санал тавьжээ. Түүнд урт хугацаанд ажиллах гэрээ болон нэг жилийн 8 сая еврогийн цалин амласан байна. Улирал дуусгаад “Сити”-г орхихоо мэдэгдээд байгаа Р.Манчини одоогоор хариу өгөөгүй байна.
“Монако” клуб Францын ЛигI-ээс унаж Лиг II-т тоглож байх үед нь одоогийн эзэн Д.Рыболовлев худалдаж авсан. Тухайн үеийн дасгалжуулагч, цагтаа “Милан” клубт тоглож байсан Марко Симонег халж, түүний оронд хашир туршлагатай К.Раньериг авчирсан нь зөвдөж 29 тойргийн дараа 58 оноотойгоор Лиг II-ийг тэргүүлж байна. Тэдний хувьд энэ эрчээ хадгалсаар Лиг I-д эргэн орох нь бараг тодорхой бөгөөд шинэ улирлыг шинэ дасгалжуулагчтайгаар эхлэхийг клубээс зүгээс илүүд үзэж байгаа аж.
Б.Оргил
СЭТГЭГДЭЛ БИЧИХ