
Холливудын од жүжигчин Брэд Питт БНСУ-д бүлийнхэнтэйгээ ирнэ гэсэн мэдээлэл тархаад байсан нь талаар болов. Тэсэн ядан хүлээж байсан шүтэн бишрэгч нарт нь түүнийг ганцаараа ирэх болсныг зохион байгуулагчид мэдэгджээ.
Тэрээр энэ сарын 14-нд ганцхан өдөр тус улсад саатаж кинонхоо нээлтэд оролцоод буцна. Энэхүү айлчлалаас өмнө Япон улсад гэр бүлээрээ аялсан жүжигчин эхнэр хүүхдээ буцаагаан ганцаараа ирж байгаа аж.
Жүжигчин Брэд Питт ирэх 14-нд Сөүл хотын Коекс худалдааны төвд байх Мегабокс кинотеатрт улаан хивсэн дээгүүр алхах ёслолын ажиллагаанд оролцон сэтгүүлчидтэй уулзах юм байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ