Хакүхо Ерөнхий сайдтай уулзана

img

  Японы 96 дахь Ерөнхий сайд Шинзо Абэ энэ сарын 30-31-нд манай улсад албан ёсны айлчлал хийнэ. Түүнийг Монгол Улсад айлчлахаас нь өмнө бараалхах хүсэлтээ мэргэжлийн сүмогийн их аварга Хакүхо М.Даваажаргал Сүмогийн холбоогоор дамжуулан Ерөнхий сайдын ёслолын албанд тавьсан юм байна. Ерөнхий сайд Шинзо Абэ энэхүү хүсэлтийн дагуу мэргэжлийн сүмогийн их аварга Хакүхо М.Даваажаргалтай уулзахаар товложээ. Тайлбар: Сүмогийн их аварга Тайхо агсанд Ардын баатар цолоор нэхэн шагнах үед Тайхо аваргын гэргий, Шинзо Абэ нарын хамт Ерөнхий сайдын өргөөнд. 2013 оны хоёрдугаар сар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ