Нэр төрийг нь сэргээхээр боллоо

img

Үсчин, гоо сайхны “Shining” салоноос өнөөдөр сэтгүүлчдэд хандан мэдээлэл хийлээ. Учир нь тус салоны ажилчдыг 2012 оны есдүгээр сарын 24-нд нэгэн үйлчлүүлэгч нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Үйлчлүүлэгчдийнхээ үсийг химийн бодисоор мулзалж, хэвлийд байсан үрийг нь зулбатал зодсон” гэх мэдээллийг цацан хэрэглэгчдийн дунд сөрөг ойлголтыг төрүүлээд байсан юм. Тиймээс уг мэдээллийн талаар тус салоны захирал, хуулийн зөвлөх болон байнгын үйлчлүүлэгчдийн төлөөлөл оролцон мэдээлэл хийлээ.

Гомдол гаргасан үйлчлүүлэгч тухайн салоноор үснийхээ өнгийг өөрчлөхөөр хандсан байна. Салоны зүгээс түүнд үсний өнгө цайруулах супра хэмээх бодисыг ойр ойрхон хэрэглэж болохгүй гэдгийг анхааруулсан авч үйлчлүүлэгч өөрөө шаардан супра хийлгэсний улмаас үснийх нь үзүүр хугарч гэмтсэн байна. Үүний дараа үйлчлүүлэгч бүсгүй хэсэг хүмүүсийн хамт уг салонд ирэн ажилчид руу нь дайрч доромжлон хэрүүл, зодоон хийн цагдаа дуудаж “Би жирэмсэн байсан, намайг бүлэглэн зодож үр зулбууллаа” хэмээн гомдол гаргаж, уг салоноос мөнгө нэхэмжилсэн байна.

Үйлчлүүлэгчийн гомдол гаргасны дагуу Мэргэжлийн хяналтын газраас тус салоны бүтээгдэхүүнд шинжилгээ хийж, өнгөрсөн оны аравдугаар сард гаргасан дүгнэлтээр тус салоны ашиглаж байсан бүтээгдэхүүнд үнэртэн гоо сайхны үйлдвэрлэлд тавих шаардлагыг хангасан, хүний биед хоргүй гэсэн шинжилгээний дүн гарсан байна. Мөн тус салоны гурван ажилтанг эрүүгийн хэрэгт сэжигтнээр татан Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсээс шалган уг хэрэгт холбогдолгүй болохыг нь тогтоож, Баянгол дүүргийн прокурорын газраас хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

Тиймээс өнөөдөр болсон хэвлэлийн бага хурлаар тус салоны гурван ажилтан гэм буруугүй болохыг өмгөөлөгч, хуулийн зөвлөх Б.Бүрнээ танилцуулсан юм. Уг асуудлыг Баянгол дүүргийн цагдаагийн газарт дөрвөн сар шалгасны эцэст хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоол өнгөрөгч нэгдүгээр сард гарчээ. Уг хэрэгт холбогдсон сэжигтэн В.Хавараа, В.Чимгээ, В.Наранмандал нарыг дээрх хэрэгт холбогдолгүй болох нь тогтоогдсон тул хэргийг хэрэгсэхгүй болгосон гурван тогтоолыг өмгөөлөгч нь танилцууллаа. Мөн гомдол гаргасан бүсгүй жирэмсэн байгаагүй гэдгийг хуулийн байгууллага тогтоосон байна. Тиймээс гомдол гаргасан бүсгүйн хувьд үндэслэлгүйгээр тухайн салоны нэр төрийг гутаасан хэмээх асуудал өнөөдөр яригдаж байгаа юм байна.

У.Хаш

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

mongolhvv:
arai bishee ter vilchlvvlegch vs n haltsraad unatsan tuhain ved garaad l bsan bizdee . Yah gej hujaa umuuruud bgaa ym mongoliin zuw bhd hujaa geheer vhdeg boloo yu minii mongol hujaad ochwol ingej chadahgvi deerelhvvleed gemt heregten bolood duusna hujaaguudad huuli vilchlehee bgaa yu arai ch deeeeeeeeeeeee nowsh gej
2013-03-31
geegii:
bolimoor umaa.ner tor n cergelee geed mongolcnyyd naad hyjaa nariig cnin tanihgvi.hvceh cn vgvi.concoh cn vgvi
2013-03-28
naagii:
mongold mongol hvnii ner tor ynahgvi.bitgii davraad bai
2013-03-28
ZOchin:
Ter hohirogch geed bga huuhenii zurgiig haray l daa?
2013-03-28
aagii:
Uy ve odoo hen durtai hujaa n hevleliin hural zarladag boloo uy uy bolj bainaa ene chine. Ted Mongoliin ezen um shig avirladag bolj odoo tedniig darj avahgui bol bolohgui boljee. Ene huuliinhan yagaad jungaa nariin tald uilchleed baidgiig oilgohoo boliloo. Ene saloniig shuud haagaad humuusiig n hooj gargaachee. Bid Mongol hunee l omgoolnooo. Yamar durgui hurch bainaa.
2013-03-28
arai chde:
Hujaanuud shuuhiig hudaldaj avaad mongol hun eh orondoo ch une tsenegui gedgiig haruulj de !!!
2013-03-28
hujaa p:
zahialaad l bichuuleed l hujaa narmongoloor min togloj bainaadaa.yaanaa minii mongol hudaldagdaj duuslaa shdee.
2013-03-28
йййй:
Ш.а.а.р.д.л.а.г.а.т.а.й гэдэг үг хууль бус биш биздээ??? бичиж болохгүй юм
2013-03-28
aaaa:
hujaa nar ner toroo sergeeh zohion baiguulalttai uil ajillaga yawuulsan yum bishuu? ene zowhon salonii taliig barisan niitlel bn. uilchluulegch us n haltsartsan zurag n garch bsanshde, 2 talaas n l bichih heregtei bhdaa
2013-03-28
Urnaa:
Hudlaa . Muu hujaanuud. Hujaanuud zailtsgaa
2013-03-28