Самбаатай жолооч ослоос зорчигчдоо аварчээ
Хятадын мэдээллийн агентлагуудын сувгаар сэтгэл хирдхийлгэсэн дүрс бичлэг цацагджээ. Гудамжны гэрлийн шон автобусны салхины шилийг цөм цохин унасан ч золоор жолооч нь амьд гарчээ. Залуу шонгийн модноос хэрхэн бултаж, улмаар толгойгоо хамгаалж амжсаныг таахад хэцүү юм. Хамгийн гол нь жолооч бэртсэн хэдий ч, ноцтой нөхцөл байдалд самбаа алдалгүй автобусаа зогсоож 26 зорчигчийн амь насыг аварчээ.
Автобусны жолооч Мао Жихао эмнэлэгт хүргэгдэж ирснийхээ дараа тэр үед юу бодож байсан тухайгаа “Гэрлийн шон над руу унаж ирэхэд би тоормосоо зөнгөөрөө гишгэсэн. Юу ч ойлгоогүй, ердөө л автобусаа зогсоохыг бодож байсан. Зам харагдахгүй болж, тэгэхлээр нь машинаа замын хажуу руу эргүүлэх гэж оролдсон юм. Автобус хаалт мөргөөд, зогссон” гэжээ.
С.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ