Баянзүрхийн аварга тамирчид ОХУ-ыг зорилоо

img

 

Нийслэлийн Засаг даргын нэрэмжит EБС-ийн сурагчдын дундах “Сурагчдын лиг” сагсан бөмбөгийн тэмцээнд Баянзүрх дүүргийн 48 дугаар дунд сургуулийн С.Сүхээ дасгалжуулагчтай ахлах насны ангилалд өрсөлдсөн эмэгтэй баг  тамирчид аваргалж, алтан медалийн эзэд болсон билээ. Ж.Янжинсүрэн ахлагчтай тамирчид ирэх сарын 1-11-ны хооронд ОХУ-д болох ЕБС-ийн сурагчдын дундах “Кес баскет” тэмцээнд оролцохоор өнөөдөр эх орноосоо мордлоо. Тамирчдыг Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогч Т.Баясах болон дүүргийн Спорт хорооны дарга Д.Анхбаяр нар үдэн гаргаж,  амжилт хүссэн  юм. Дашрамд сонирхуулахад, тус багийн дасгалжуулагч С.Сүхээ нь дүүрэг, улсын хошой аваргын эзэн бол багийн ахлагч Ж.Янжинсүрэн, багийн гишүүн О.Билгүүнзаяа, Д.Ариунзаяа нар дүүрэг, хотын аварга тамирчид аж.

Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Сараа:
Амжилт хүсье
2013-03-28