
Монголын говийн Нэмэгтийн хөндийгөөс олдсон аварга, махан идэшт “Тиранозарус Батаар”-ын арга ясыг АНУ-д дуудлага худалдаанд оруулах гэж байсан хэрэг өнгөрөсөн зун гарсан билээ. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн нэхэмжлэлээр үүссэн Тарбозаврус Батаарын уг хэрэг эцэслэн шийдэгдэж, уг араг ясыг АНУ-ын Дотоод аюулгүй байдлын газраас Монгол Улсын Засгийн Газарт ирэх тавдугаар сард багтаан хүлээлгэн өгөхөөр болсон. Уг ажлын эхлэл болгож Үлэг гүрвэлийн төв музейн ерөнхий палеонтологич М.Болорцэцэг АНУ-д Батаарын бүртгэлийн ажлыг эхлүүлээд байгаа юм.
Энэхүү үйл ажиллагаа нь Палеонтологийн олдвор, цуглуулгыг бүртгэх аргачилалын дагуу динозавруудыг албан ёсоор улсын нэгдсэн цуглуулгын санд бүртгэн авах ажиллагаа юм.
Одоогийн байдлаар нийт хэдэн хэсэг яс болох хэдий хэмжээний жин, овор хэмжээтэй болох зэрэг мэдээлэл тодорхойгүй байна. Харин уг бүртгэлийн ажлын дараа эцэслэн гарах юм.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ