Бааварын талаар албан ёсны мэдээлэл өгнө
Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байхдаа галд түлэгдсэн “Дижитал” хамтлагийн ахлагч Ш.Батбаяр буюу Бааварын эрхийг хамгаалахаар "Дүрс, дуу бүтээгчдийн үндэсний холбоо"-ныхон өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өгөхөөр болжээ.
Тус холбооны удирдах зөвлөлийнхөн бүрэлдэхүүнээрээ ирэх аж. Тухайлбал, Монгол Улсын гавъяат жүжигчин Т.Ариунаа, “Харанга” хамтлагийн гоцлол дуучин Х.Лхагвасүрэн, гитарчин Өөжгий, “Сүнс” хамтлагийн дуучин Б.Лхагвасүрэн, “Номин талст” хамтлагийн ахлагч Д.Батсүх, Люмино хамтлагийн ахлагч Баажий, “Дижитал” хамтлагийнхан хэвлэлийн бага хуралд оролцож мэргэжил нэгт анддаа сэтгэлийн дэм өгч, хүний эрхийн төлөө дуу хоолойгоо нэгтгэхээр болжээ.
Үүнтэй зэрэгцэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрынхан ч өөрсдийн байр суурийг илэрхийлж, албан ёсны мэдээллийг сэтгүүлчдэд өгөх юм байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ