Хоригдлуудын хөлийг угааж энэрэл үзүүллээ

img

  Ромын пап Францис ламтан пүрэв гаригтөнчин ядуу болон зовж байгаа хүмүүст энэрэл үзүүлэх өдрөөр хотын ойролцооххорих ангид очжээ. Тэрбээр хоригдож байгаа ялтнуудтай уулзахын зэрэгцээ 12 хоригдлын хөлийг угааж басхүү тэдний хөл дээр үнсэж хайр энэрэл хүртээсэн байна. Энэ нь бузартсан хүмүүсийг ариун усаар угааж ариусгаж байгаа гэсэн санааг агуулдаг аж. Тэдгээр хүмүүст ариун библээс сургааль уншиж бурхны нэрийн өмнөөс залбиран адислажээ. Папын энэрэлийг хүртсэн хоригдлуудын хоёр нь эмэгтэй хүн байснаас гаднатэдгээрийн дунд өөр шашинтай хүмүүс ч байж.  Гэсэн бурхны хайр хэнд ч адил тэгш хүртэх ёстой учир тэр хүмүүст ч мөн пап үйлчилсэн байна. Энэ зан үйлийн дараа тэд хамтдаа оройн зоог барьцгаажээ.Энэ нь олон мянган жилийн өмнөөс уламжлан ирсэн Христийн шашны зан үйл бөгөөд дээдсийн хайр халамж доодост ч хүрч байдгийг харуулсан утгыг илэрхийлдэг гэнэ. Дэлхий дээрх 1.2 тэрбум католикчуудын төлөөлөл болж байгаа Францис ламтныудирдах анхны улаан өндөгний баяр энэ сарын 31-ний өдөр тохионо.Францис ламтан бямба болон ням гаригийн өглөө Ватиканий сүмийн тагтан дээрээс иргэдэд  сургаал айлдаж, залбирал үйлднэ. Э.Мөнхнасан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

drue:
Manaihan bol mun unsene de.uursdiiguu ih yumand bodson humuus.dooshoo orj bgaa yum shig sanagdaad
2013-03-31
uka l bna shdee:
burhanch lam purewbataar holoo ugaalgaj unsuuliee , aluulah bhdaa hehehe
2013-03-31
хаха:
Дарга нараар хөлөө үнсүүлэх юмсан
2013-03-29
xaxa:
gandan garch holoo tolgoilogchoor n unsuuliidee
2013-03-29
ЦЭЭГИЙ:
ДАРГААРАА ХӨЛӨӨ ҮНСҮҮЛЭХ ЮМСААН
2013-03-29
zcbzb:
lag yum aa, gaihamshigtai!
2013-03-29