“Клеопатра” Отгоо
“Хувьсал” продакшнаар овоглож урлагийн тайзнаа хөл тавьж байсан УДЭТ-ийн жүжигчин Г.Отгонцэцэгийг урлагийнхан дундаа хамгийн секси дүр төрхтэй гэгддэг . “Ододтой бүжиглэе-3” шоу ялагч болж, чадварлаг бүжигчин гэдгээ ч батлаад авсан.Тайз, дэлгэцийн чамгүй олон уран бүтээлд тоглож, энэ үеийн авъяастай, чадалтай уран бүтээлч гэж хэлэгддэг тэрбээр хаана ч хэзээ ч өөрийнхөөрөө л байх дуртай нэгэн. Тэрбээр хоёр хоногийн өмнө зохиогдсон “Гэгээн Муза Х” олон улсын наадамд ирэхдээ сонгосон даашинз, гоёл чимэг зэрэг нь түүнийг “Клеопатра”-гийн монгол хувилбар адил харагдуулж байсан юм. П.Наран Гэрэл зургийг Б.Мөнх-Эрдэнэ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ