Замын цагдаа 45 сая рублиэс татгалзжээ

img

  Москвагийн замын цагдаагийн нэг ажилтан 45 сая рублийн хахууль авахаас татгалзжээ.  ДХЯ-ны хэвлэлийн албанаас энэ тухай мэдээлсэн байна. “Гаалийн бүрдүүлэлт хийлгээгүй 300 ачааны машиныг бүртгүүлж, техникийн паспорт гаргаж өгвөл цагдаад ийм мөнгө өгье гэж. Харин замын цагдаагийн ажилтан хахууль авахаас татгалзаж, энэ хууль бус саналын талаар даргадаа мэдэгдсэн” гэж замын цагдаагийнхан  мэдээлжээ. Цагдаагийнхан тусгай ажиллагаа явуулж замын цагдаагийн ажилтанд  хахуулийн эхний хэсэг болох 100 мянган рублийг өгч байхад нь сэжигтэнг саатуулсан байна. Хахууль өгөгч нь Алс Дорнодын 30 настай оршин суугч байжээ. С.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
eh orondoo urgusun tabgarag gej iim l bgaanbayar hurgie
2013-03-30