
Оросын сонгуулийн төв комисс (СТК) хаалттай байгууллага болон хувирч буйд Оросын хүний эрхийн асуудал эрхэлсэн бүрэн эрхт төлөөлөгч Владимир Лукин сэтгэл түгшиж буйгаа мэдэгджээ. Тэрбээр Орос дахь хүний эрхийн байдлын тухай жил тутмын илтгэлдээ энэ тухай дурдсан байна. Уг баримт бичгээ пүрэв гаригт Путинд гардуулсан аж.
“СТК төрийн бусад байгууллага болон тэр тусмаа иргэний нийгмийн зүгээс хяналт тавихад хаалттай байгууллага болж буй хандлагад сэтгэл түгшихгүй байхын аргагүй. Иргэдийн сонгуулийн эрх зөрчигдөж буй баримтыг тодруулах боломж олгох аливаа мэдээллийг надад танилцуулахыг зарчмын хувьд хүсдэггүй” гэж бүрэн эрхт төлөөлөгч хэлсэн байна.
С.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ