Саркозийн хэргийн шүүгч сүрдүүлсэн захидал авчээ

img

  “L’Oreal” компанийн эзэн Лилиан Бетанкурын итгэлийг урвуулан ашигласан хэмээн буруутгагдаж буй Францын ерөнхийлөгч асан Николя  Саркозийн хэргийн шүүгчийг сүрдүүлсэн захидал Бордо хотын прокурорын байгууллагад иржээ. Захидалд шүүгч Жанталийн зэрэгцээ, түүний төрөл төрөгсөд болон  шүүгчдийн Үйлдвэрчний эвлэлийн зарим гишүүний нэрийг дурьдсан байжээ. Прокурорын байгууллагаас одоогоор албан ёсны тайлбар өгөөгүй байна. Саркози 2007 онд сонгуулийн өмнөх кампанит ажлынхаа мөнгийг Бетанкураас авахын тулд Альцгеймерийн өвчинтэй түүний биеийн байдлыг далимдуулсан байж болох юм гэж мөрдөн байцаагч нар үзэж байгаа ажээ. С.Золбоо            

СЭТГЭГДЭЛ БИЧИХ