Березовскийн нэг хавирга хугарсан байжээ

img

Саяхан нас барсан Борис Березовскийн нэг хавирга хугарсан байсныг задлан шингжилгээний дүн харуулжээ. Ингэхдээ талийгаачийн биед, тухайлбал, цээжний хавьд нэг ч хөхөрч няцарсан газар байгаагүй  байна. Хавирга нь ямар нөхцөлд хугарсан байж болохыг мэдээлэхгүй аж. Бизнесмэний төрөл төрөгсдийн хэлснийг иш татан “Гардиан” сонинд ингэж бичжээ. Дүүжлэгдсэнээс болж Березовский нас барсан гэж цагдаагийн байгууллага урьдын адил үзэж,  гадны нөлөө байхгүй гэж мэдэгдэж байгаа юм. Түүний нас барсан шалтгааныг тогтоох британийн эмгэг анатомичдын ажил зургаан сараас багагүй хугацаагаар үргэлжлэх аж.  “Березовскийг наанадаж тавдугаар сарын эхээр оршуулж болох юм” гэж өчигдөр британийн BBC радио станц мэдээлсэн байна. С.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

pаажаа:
дүүжлэгдсэнээс үхнэ гэж юу гэсэн үг вэ? Түүнийг дүүжилж хороосон юмуу?Энэ орчуулна гэж алах юмаа.Хаанаас авсан мэдэ вэ?Боомилж өөрөө үхсэн юмуу?
2013-03-31