
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 66 дугаар чуулганы 11 сарын сарын 8-9-ний өдрийн бүгд хуралдаанаар Аюулгүйн Зөвлөлийн шинэчлэлийн асуудлыг хэлэлцэв.
НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн шинэчлэлийн асуудлаарх Засгийн газар хоорондын хэлэлцээ 20 орчим жил үргэлжилж эдүгээ 7 дахь үе шатандаа ороод байгаа билээ.
Бүгд хуралдаанд нийт 60 орчим улсын төлөөлөгч үг хэлж өөрсдийн байр сууриа илэрхийлэв. ГХЯ-ны ОУБГ-ын дэд захирал Г.Баттунгалаг энэ удаагийн хуралдаанд оролцож Монгол Улсын байр суурийг илэрхийлэн үг хэлэв.
Монгол Улс НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийг тэгш, шударга үндсэн дээр өргөтгөх, чингэхдээ хөгжиж буй болон хөгжингүй орнуудын төлөөллийг зохих ёсоор хангах, үйл ажиллагааг нь илүү нээлттэй, ил тод болгох байр суурийг баримталдаг.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ