МАН “Эв санааны" тунхаг бичигт гарын үсэг зурав

img

  МАН-ын удирдлагууд өнөөдөр намынхаа шинэчлэлийн төлөөх жигүүр, хөдөлгөөнүүдтэй “Эв санааны” тунхаг бичиг байгуулан гарын үсэг зурлаа. Энэхүү тунхаг бичгийг бүрэн эхээр нь хүргэж байна. “Эв санааны" тунхаг бичиг 2013 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хот Монгол Ардын Намын гишүүд бид тусгаар тогтнол, түүхэн уламжлал, үнэт зүйлсдээ үнэнч байж сэтгэлгээ, үзэл баримтлал, бодлого, үйл ажиллагаагаа цаг үетэйгээ нийцүүлэн шинэчилж, эв нэгдлээ эрхэмлэж, үндэсний аюулгүй байдал, төрийн тогтвортой байдлыг хангаж, эдийн засаг, нийгмийн хөгжлийг эрчимжүүлж, ард түмнийхээ эрх, эрх чөлөег баталгаажуулах, Монгол хүний хангалуун сайхан амьдрах бүхий л боломжийг бүрдүүлэхийн төлөө тууштай тэмцэн зүтгэхээр энэхүү "ЭВ САНААНЫ" хэмээх 10 зүйл бүхий Тунхаг бичгийг түмэн олондоо сонордуулан, зарлаж байна. Нэг. Монгол Улсын язгуур эрх ашигт ямагт үнэнч байж, тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлын дархлааг сулруулахад чиглэгдсэн үйлдэл бүхэнтэй эвлэршгүй тэмцэнэ; Хоёр. Үндсэн хууль болон бусад хуулийг ноцтой зөрчиж буй үйддэл, хууль дээдлэх зарчмыг уландаа гишгэж буй үзэгдэл бүхэнтэй зогсолтгүй тэмцэнэ; Гурав. Монгол орны газар нутаг, нөөц баялгийг цөөн хэсэг нөхөд, хэсэг бүлэглэлийн зууш, харийнхны идэш болгохоор санаархаж буй үйлдэл бүрийг таслан зогсоож, хойч үедээ, иргэн бүрдээ ашигтай байх нөхцөлийг бүрдүүлэх, баян хоосны ялгаа гүнзгийрч байгаад дүгнэлт хийж, тэгш журамт нийгмийн дор иргэн хүн бүр чинээлэг хангалуун амьдардаг дундаж ангид зориулсан нийгэм байгуулах, Монгол хүний төлөө тууштай тэмцэнэ; Дөрөв. Бурууг залруулж, зөвийг дэмжиж Засгийн газрын Мөрийн хөтөлбөрийн биелэлт, амлалт-ажлын нэгдлийг нэхэж тэмцэнэ; Тав. Улс орны эдийн засгийн өсөлтийг бууруулахгүй байх, инфляц, үнийн хөөрөгдлийг хязгаарлаж, өрх бүл, иргэн бүрийн амьдралыг дордуулахгүй байхыг УИХ, ЗГ-аас шаардан тэмцэнэ; Зургаа. Нэг намын дарангуйлал тогтоох санаархалтай этгээдүүдийг илчлэн зарлаж, хазаарлан зогсоож, улс орныхоо сайн сайхны төлөө ажиллаж буй бүхий л нам, иргэний нийгмийн байгууллага, иргэдтэй дуу хоолойгоо нэгтгэж, ардын тусад зорьж, нийтийн тусад хичээн хамтран тэмцэнэ; Долоо. Ард түмний дуу хоолой болсон үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хязгаарлаж, хэвлэл, мэдээллийн байгууллагуудын үйл ажиллагааг боомилон хаасан төрийн аддаатай бодлогийг эсэргүүцэж, шүүмжилэн тэмцэнэ; Найм. Олон нийтийг төөрөгдүүлэх замаар, өвөг дээдсийнхээ нэр хүндийг худалдан байж борлуулсан "Чингис бонд"-ын үр ашиггүй зарцуулалт, өрийн дарамт, эдийн засгийн аюулгүй байдал алдагдахаас сэргийлэн хатуу хяналт тавьж, сануулан тэмцэнэ; Ес. Хууль ёсыг уландаа гишгэн төрийн албан хаагчдыг хомроглон халж, хэлмэгдүүлэн хохироосон үйлдэл бүрийг илчилж, төрийн албыг төрлийн алба болгож буй хууль завхруулагч-эрх мэдэлтнүүдтэй хариуцлага тооцож, хатуу тэмцэнэ; Арав. Монгол Ардын Намыг доромжлох, бүтээсэн бүхнийг нь үгүйсгэн харлуулах, устган намнахыг санаархсан бүхий л этгээд, тэдгээрийн үг, үйлдлийг таслан зогсоож, төрийн тулгуур бодлого, намын мянга, мянган гишүүдийг басамжлсан оролдлого хэмээн үзэж, хатуу тэмцэнэ; Монгол Ардын Намын гишүүд бид: Энэхүү Тунхаг бичигт дурдсан зүйл бүрийг хүлээн зөвшөөрч, эх орныхоо хөгжил, хүн ардынхаа сайн сайхны төлөө өндөр хариуцлага, нэр хүндтэй даалгавар авч байгаагаа гүнээ ухамсарлаж, намын бүх шатны байгууллага, гишүүн бүр эв нэгдэлтэй, нэгэн цул болж, хүчээ нэгтгэн, нэр төртэйгээр биелүүлж, үр дүнд хүргэхээ баталж "дуугарвал дуу НЭГ, дугтарвал хүч НЭГ"-тэй байхаа батлан илэрхийлж байна гэжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

байгал:
ингэж дуугарах болсон шүү АН - аас айгаад байгаа юм шиг харагдаад байсан зоригтойхон дуугарах цаг нь болсон ард түмэн та нарыг дэмжиж байгаа шүү Ерөнхийлөгчийн сонгуулиар АН - ын хан өөрсдийнхөө чансааг мэднээ
2013-04-01
заза:
та бүхэнд амжилт хүсье. та нар чадна аа
2013-03-31
б Доржбарга:
АН ыг дэмжиж байдаг жинхэнэ ХУВСГАЛЧИД байдаг тэд ихэвчилэн юмны цаад санааг сайн мэддэггуй санагддаг Тэд дагаж байх уурэгтэй мэт боддог Харин МАН нь харин шинэчилэгдээд байгаа юм биш уу АН ын лидерууд ийн нас ахиад их догматик болоод байна шуудээ уунийгээ мэдэрч. Байгаа юм болуудаа АН нэг л бишээ
2013-03-30
BOLD:
MAN bol olon myangan gishuuntei ard tumnii negdel ym .
2013-03-30
ЗОЧИН:
тамир нь барагдаж ,тамруугаа тонилсон МАН МОНГОЛЫН ХӨРСӨНД ТАХИН БҮҮ ҮЗЭГДЭГ,
2013-03-30
зочин:
амьсгал хураахын өмнөх МАН аргаа барсан гашуудал рухуу юм байна ,ард түмнийхээ зүрхэнд шар ус хуруулж байсан харгис нам ингээд дуусахгы нь хардаг л юм байна
2013-03-30
zochin:
Adilhan l shudargaar uzmeer baigaa yum daa.
2013-03-30
zochin:
MAN TONUULCHIDIIG HAMGAALJ MONGOL ULSAA HAMGIIN SUULD TAVIDAG ADGUUD SHUU DEE ULIHAA BOLI
2013-03-30
bayar:
namiinhandaa amjilt husie.
2013-03-29
bubrai:
ene lalar admin aa,comment garguulahgvi erh chuluu boomilood bgaarai ,muu zulbasgaa!!!!
2013-03-29
БОЛД:
ЭНЭ АН-ЫН ХӨЛСНИЙ БИЧЭЭЧ НАР ОДОО БОЛИМООР ЮМ АА. ТА НАРЫГ МЭДЭЖ БАЙГАА ШҮҮ ДЭЭ. БҮХ ЗҮЙЛИЙГ ХАРЛУУЛЖ ЗАХИАЛГААР КОМЕТ БИЧДЭГЭЭ БОЛИВОЛ ЯАСАН ЮМ БЭ? ТА НАРЫН БИЧИЖ БАЙГАА ЗҮЙЛ ТА НАР ЯМАР ХҮМҮҮС ВЭ ГЭДГЭЭ ОЛОН ТҮМЭНД ХАРУУЛЖ БАЙНА ШҮҮ. ДЭНДҮҮ МУУХАЙ БИЧИХ ЮМ ДАА. ТА НАР Ч ТИЙМ САЙХАН ХҮМҮҮС БИШ ШҮҮ ДЭЭ. БҮГДЭЭРЭЭ АДГИЙН ЛУЙВАРЧИД ШҮҮ ДЭЭ.
2013-03-29
үргэлжлэл:
ялангуяа 1, 2, 3-р зүйлийг бид хэзээ ч баримтлаж байсан түүхгүй, бараг өөрсдийнхөө хийдгийг хэлж байгаа гэдгийг та нар минь мэднээ. гэхдээ бас итгэчих хүмүүс байсаар байж юуны магад гээл ийм юм хийж суух юм доо хүнд үзүүлэхээс ичмээр ч дамшиг юм доо
2013-03-29
гарын үсэг зурагчид:
энд бичигдсэн бүхнийг эсрэгээр нь ойлгоорой та нар минь ккк яагаад гэвэл бид дотроо боддогоосоо 100 хувь эсрэг зүйл ярьж бичдэг гэдгийг эрхбиш гадарладаг болсон биздээ
2013-03-29
babaja:
yagaad ch nemergui mongoliin ard tumen teneg bish yum chini
2013-03-29
ОРСОО:
Монголын авилгачдын нам бол МАН.
2013-03-29
Ard tument:
Erunhiilugchiin songuulid zoriulan tarhi ugaaj bna daa.
2013-03-29
зараа:
эв санаа амлалт, уриалга дээр тогтдоггүй гэдийг МАН-ынхан ойлгодоггүй юм болов уу? нам шинчлэлийн төлөө ажиллаж байна гэдгээ харуулахын тулд ажиллах ёстой. Сү батболдыгоо эргүүлэн татаж баяртай нь хамт авилгатай тэмцэх газарт өгч шалгуулах, бороогийн алт, таван толгой, оюутолгойн монголд ашиггүй гэрээ байгуулсан хүмүүсийг тодоруулж зохих газарт нь шалгуулахаар өгөхгүй бол шинчлэгдэх гэж байна гэж хэн ч үзэхгүй өнөө тархи угаалтаа л хийж байна шүү.ард түмэн хуурагдсаар итгэхээ больсон шүү
2013-03-29
Хнннннн:
Паа яанаа. Айчлаа. Гэж хэлүүлэх гэсийн байхдаа. Бодлогын түвшинд наад намаа шинэчлээчээ. Олигтойхон шиг юм ойлголчих хүн алга уу. Сү.Батболд, Баяр 2 хааччихсан юм бэ. Энэ 2-с өөр олигтой бодлоготой стратегийн шинэчлэл хийчих хүн алга уу. Овоо л хэдэн хууччуул ирсэн юм шиг харагдахын. Хаанаас нь ийм элэг авмаар санаа толгойд нь орж ирдэг байнаа,.
2013-03-29
SANAA:
Odoo l neg uhaaraa yu...20 jil mongoliin ard tumniig darlaj deerelhej muljij hagaralduulj bhdaa yu bodoj bsan yum be...asuuy...MAH iinhaan...
2013-03-29
Батцэнгэл:
Энэ бол тангараг байна ш дээ. Сү.Батболд, С.Баяр нартайгаа яаж хариуцлага тооцох гэж байна.
2013-03-29
mongol:
ene chin zugeer l onol bna shy de .udirdlagaa zaluujuul
2013-03-29
заза:
та бүхэнд амжилт хүсье. та нар чадна аа