Сүүлийн гурван жилд 700 гаруй хүүхэд хурдан мориноос унаж гэмтжээ

img

Хүүхдүүд гэмт халдлага, аюул осолд өртөж, хурдан мориноос унаж амь нас, эрүүл мэндээрээ хохирч байна. Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг хянадаггүй, хүүхдийн гэсэн 300 гаруй объектийг хувьчлал нэрээр тараасан, олон улсын байгууллагуудаас их хэмжээний мөнгөн дэмжлэг авдаг боловч, ил тод байдаггүй талаар Монголын хүүхдийн язгуур эрхийг хамгаалах холбоо, Хүүхдийн төлөө амьдрах ухаан төвөөс баримт жишээ дэлгэж мэдээлэл хийлээ. Мэдээллийг Монголын хүүхдийн язгуур эрхийг хамгаалах холбооны ерөнхийлөгч С.Чулуунбаатар, ЕНБД Т.Эрдэнэцэцэг болон Хүүхдийн төлөө амьдрах ухаан төв хамтран Хэвлэлийн хүрээлэнд энэхүү мэдээллийг хийсэн юм. Энэ үеэр Хүүхэд залуучуудын төлөө ажилладаг төрийн болон төрийн бус байгууллагууд өөр өөрийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа боловч хүүхдийн эрүүл орчинд амьдрах, нийгмийн баталгаа алдагдсаар байна. Тухайлбал сүүлийн 3 жилийн судалгаанаас харахад 4342 хүүхэд гэмт хэргийн халдлагад өртсөний 10 хувь нь буюу 434 хүүхэд нас барж, 2473 хүүхэд хүндэвтэр буюу хүндээр гэмтсэн байна. Эрүүл мэндийн яамнаас гаргасан судалгаагаар сүүлийн гурван жилд 700 гаруй хүүхэд хурдан мориноос унаж гэмтжээ. Тодруулбал, Гэмтэл, согог судлалын үндэсний төвд ирж эмчлүүлсэн  хүүхдийн тоо зөвхөн 2009 оны эхний есөн сарын байдлаар гэхэд 158-д хүрч байжээ. Нийт эмчлүүлсэн хүүхдийн 85.4 хувь нь эрэгтэй, 14.6 хүүхэд нь эмэгтэй, хамгийн том нь 18, бага нь 4 настай байжээ. Өвчний оношийг эзлэх хувиар нь жагсаавал мөр ба бугалганы хугарал 34.2 хувь шууны яс хугарал 19.6 хувь гавал доторх бэртэл 11.4 хувь гавал ба нүүрний ясны хугарал 8.86 хувь шилбэний ясны хугарал 7.59 хувь дунд чөмөгний хугарал 7.59 хувьтай байсан бол бусад гэмтэл 10.76 хувийг эзэлжээ. 2010 онд 222, 2011 онд 254, 2012 онд 326 хүүхэд мориноос унаж гэмтэн эмнэлэгт хэвтэж эмчлүүлснээс өнгөрсөн онд 2 хүүхэд нас барсан харамсалтай мэдээлэл байна. Гэхдээ энэ тоо, баримтад орон нутгийн мэдээлэл ороогүй байгаа гэдгийг холбогдох албаны эх сурвалж хэлж байна. Хүүхдийн язгуур эрхийг хамгаалах холбооны тэргүүн С.Чулуунбаатар: Хурдны морь унадаг хүүхдүүд өглөө 8 цагт очоод морио услах тэжээл өгөх гэх мэт ажлуудыг хийдэг. Морио унаж ирээд халуун хоол цай ч идэх зав гардаггүй байна. Тэрчлэн хувцас, малгай, бээлийгээ өөрсдөөсөө гаргах тохиолдол байдаг. Өвөл хаврын цагт чих, гар, хацар, хөл хайрах, хагарах, хөлдөх асуудал нь  хэвийн зүйл болтлоо давтагддаг гэж унаач хүүхдүүд ярьж байна. Мориндоо өшиглүүлэх, унах тохиолдол их байдгаас гадна хөдөлмөрийн хөлс гэж сардаа тэдэнд 150.000 төгрөгийг өгдөг нь хүүхдийн эрхийг дээд зэргээр зөрчиж байна гэж мэдээллийн эх сурвалжууд үзэж байна. Унаач хүүхдүүд хичээлээсээ хоцорч, тасалдаг учир сурлагаараа бусад хүүхдүүдээс илүү хоцрогдолд ордог нь хүүхдийн язгуур эрх өнөөдөр манай улсад ноцтой зөрчигдөж байгааг тэд хурлын үеэр дурдаж байлаа. Албан ёсны мэдээгээр хурдан морь унаж 800 гаруй хүүхэд хүнд хөнгөн гэмтэж, 20 гаруй хүүхэд амь насаа алджээ. Энэ тоо цаашид хэрхэн өсөхийг одоогоор хэлэх боломжгүй. Үүний дээр авто замын болон ахуйн ослоор нас барсан хүүхдийн тоог нэмбэл сэтгэл цочирдмоор үзүүлэлт гарч байна. Гэвч төр засгийн зүгээс анхаарал хандуулан бодитой арга хэмжээ аваагүйн улмаас хүүхдийн эрх зөрчигдөх нь энгийн үзэгдэл болж байгаа тул Монголын хүүхдийн язгуур эрхийг хамгаалах холбооноос өнөөдөр ийнхүү сэтгүүлчдэд мэдээлэл хийж байна гэлээ. П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Дорж:
морин уралдаанаас олон хүүхдийн амь эрсэдэж байна эрх мэдэлтэй баячууд хэсэг шуугиж байгаад энэ асуудалыг нам дарах аргаа хэргэлэж анир чимээгүй нуувчиндаа орлоо хууль гаргана гэж хошгоруулсан баячууд бүхний амыг мөнгөөр хааж тэдэнд төрийн эрх дархтан тэдний харъяа байгууллагууд үйлчилэж байгаа ард түмэн минь нялх үрсийнхээ амь насыг хамгаалаж анхааралдаа авч нэгдээч
2013-04-14
зочин:
Хүүхдийн амийг хайрлцгаая уяачдын холбооны Болдбаатар гэдэг хүн ТВ гээр ер санаа зовсон шинжгүй хачин хачин юм яриад байсан бодвол та үр хүүхэдтэй хүн баймаар бусдын үр хүүхдийг өөрийнх шигээ хайрлаж байгаач
2013-04-14
mainkind.:
ivii ivii.
2013-03-30
Зочин:
Хулгайч нарын наадам болсий ш д. Ардын морь түрүүлсэн гэж дуулсангүй олон жил болжээ. Жилд ганц удаа улсын наадмаар уралдуулдлаг тэгэхдээ16 гаас дээш насны хүүхэд унаж уралддаг хууль гаргаач. Тэгвэл энэ улс орны хөгжилд ямарч ач холбогдолгүй тэнэгрэл зогсох байх өө. Уг нь аз од цог хиймороо сэргээдэг цэнгэл юм гэсэн ш д. Одоо ч тэнэгрэл болж дээ. Бас тэр бөх гэж нэг хачин юм байна.Удахгүй бяртай нь бяргүйгээ мөнгөтэй нь мөнггүйгээ алах нь л дээ
2013-03-30
kukulkan:
mori unaj chadahgui huuhdiig yah gej uraldaand oroltsuuldag bainaa. etseg eh n huuhdee yu hiij chadahiig meddeg yumu gu yu
2013-03-30
zochin:
saikhan
2013-03-30
Баадай:
Эрт цагаас монгол эр хүн мориороо гайхуулж бахархаж морио хамгаас хайрлаж түүнтэйгээ хүн шиг л харилцан ярьж ирсэн.Гэтэл өнөө цагийн хэдхэн шуналтангууд өөрсдийгөө "уяач" гэж өргөмжлөөд морио мөнгө олох автомат хэрэгсэл болгоод арай л шөнө уралдуулахгүй шиг ашиглаж байна. Үүний золиос нь 3 жилд 21 инээдээр цалгих,ирээдүй сайхан хангай шиг эр хүн болох бяцхан хүүхдүүд хорвоогоос хацаж,800-гаад хүүхэд гэмтэл авчээ.Хурдан морь зөвхөн "Эрийн гурван наадам"-аар л байх нь зүйтэй!
2013-03-30
ganaa:
huuhdiig hairlaldaa humuusee bidnii huuhed huuhdees mongoliin urs bugd yalgaagui
2013-03-30