Дахин төлөвлөлтийн төслийг 18 аж ахуйн нэгж хэрэгжүүлнэ

img

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журам”-ын хүрээнд Гэр хорооллын дахин төлөвлөлтийг эхлүүлэх зарим байршил дээр хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний зураг төслийг боловсруулж, төлөвлөлтийг иргэдийн оролцоотойгоор хэрэгжүүлэн, барилгажилтын ажлыг гүйцэтгэх эрх бүхий аж ахуй нэгж байгууллагыг сонгох уралдаант шалгаруулалтад болсон билээ.  Үүний дагуу дахин төлөвлөлтийн 12 байршилд төсөл хэрэгжүүлэх хүсэлтээ 32  аж ахуй нэгж байгууллага 52  төслийн санал ирүүлсэн.  Төслийн удирдах хороо энэ сарын 27-ны өдрийн хурлаар төсөл хэрэгжүүлэгчийн сонгон шалгаруулалтын явцтай танилцан, эхний ээлжийн сонгон шалгаруулалтыг хийсэн байна. Гэр хороолын дахин төлөвлөлтийн 12 багц байршилд дараахи 18 компани төслийг хэрэгжүүлэхээр боллоо гэж
Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгч компаниудын нэрс:

  1. Моннис групп
  2. Пума ххк
  3. “Бодо инвест”
  4. Эко констракшн
  5. “Гранд лайн”
  6. Заг ххк
  7. “ЧММ” ххк
  8. “Цэлмэг ази” Констракшн ххк
  9.  “Асар өргөө” ххк
  10. Гангар инвест ххк
  11. “Баганат өргөө” ххк
  12. “Буурал сутай” ххк
  13. “Жиди” ххк
  14. “Бэрэн” групп
  15. “Өндөр буянт” холдинг
  16. “Хера холдинг”ххк
  17. “Бүрд холдинг” ххк
  18.  “SB холдинг” ххк

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

цээгий:
хоое энэ чинь нөгөө ЁБ дүүргийн 7-р хороон дээр түүрүүчийн засгийн газрын хэрэгжүүдж байсан төслөөс юүгаар ялгаатай байгаа юм вэ газраа орон сууцаар солино гэх шиг юу яриад байнаа
2013-03-30