Шинзо Абэ Монголд айлчилна

img

  Монгол Улсын Засгийн газрын урилгаар Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэ өнөөдөр манай улсад албан ёсны айлчлал хийх гэж байна. Хөтөлбөр ёсоор Ерөнхий сайд Шинзо Абэ нь 14.00 цагийн орчимд тусгай үүргийн онгоцоор “Чингис хаан” олон улсын нисэх буудалд хүрэлцэн ирэх юм. Улмаар Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, гэргий Х.Сэлэнгэ нар Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэ, гэргий Акиэ Абэг угтан авах ёслол Сүхбаатарын талбайд болох юм байна. Үүний дараа Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэнэ. Мөн ноён Шинзо Абэ айлчлалынхаа үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд нарт бараалхаж, Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягтай хэлэлцээ хийнэ. Ерөнхий сайд нарын хэлэлцээний үеэр хоёр тал Монгол, Японы Стратегийн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагаа болон бүс нутаг, олон улсын асуудлаар харилцан санал солилцох аж. Айлчлал хоёр өдөр үргэлжилнэ Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ