
1896 он. Чикагогийн Уиткомб Жадсен “цахилгаан товч” гэж нэрлэгдсэн үдээсийг бүтээжээ. Түүний найз нь нурууны өвчтэй байсан ба гутлаа үдэж чадахгүй байснаас “ганцхан хөдөлгөөнөөр үдэж болох төхөөрөмж хийгээч” гэж Жадсоноос гуйсан гэдэг. Тэгээд 12 бүтээмжийн патент авсан Жадсон цахилгаан товч зохиожээ. Эхэндээ түүний төхөөрөмжийг хүмүүс ашиглаж чадахгүй байсан учир амжилтгүй байлаа. Цахилгаан товчийг хэрхэн ашиглах талаар хоёр хуудас хэртэй удирдамж ч дагалдаж байв. Түүний үйлдвэрийн өртөг өндөр байснаас үнэ нь банзал эсвэл хос өмднөөс ч илүү их байсан гэлцэнэ. Түүнээс хорин жилийн дараа Шведийн инженер Гидеон Сунбек цахилгаан товчийг уян, нимгэн, найдвартай болгож, дэгээг нь олшруулснаар илүү дэлгэрсэн байна. Өдгөө дэлхийн энэ бүтээгдэхүүний тал хувийг 1934 онд Японд үндэслэгдсэн ҮКК компани үйлдвэрлэж байна. Цахилгаан, товчны үйлдвэрийн дэлхийн төвүүдээр Бангладеш, Энэтхэг ба Хятад тооцогддог. Дамшрамд сонирхуулахад, хамгийн урт цахилгаан товчийг 1989 онд Нидерландад хийсэн нь 2851 метрийн урттай байжээ.
Эх сурвалж: Tв 7 хоног
СЭТГЭГДЭЛ БИЧИХ