
“Умард Солонгос хэтэрхий сүржин мэдэгдэл, дайнч сүрдүүлэг хийдгээрээ зартай билээ. Нөгөө талаас, АНУ болон түүний холбоотнууд хэрэг явдал ноцтой даамжирахаас сэрэмжлэхийн тулд тогтоон барих дорвитой хүчин чадалтай юм” гэж НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Александр Вершбоу мэдэгдэв.
“БНАСАУ шинэ залуу, танигдаагүй удирдагчтай болсон ялангуяа өнөөгийн нөхцөлд хэзээ ч итгэлтэй байх аргагүй юм” гэж НАТО-гийн дээд тушаалын төлөөлөгч хэлсэн байна. “Тиймээс цэргийн мөргөлдөөн гарах аюулыг үгүйсгэх аргагүй. Цэргийн аливаа өдөөн хатгалгад шийдвэртэй няцаалт өгөх болно гэсэн сануулгыг Умард Солонгос АНУ-аас аваад байгаа” гэж тэр дурджээ.
С.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ