
Өнөөдөр Өмнөд Солонгост дайн зарласан БНАСАУ-ын эрх баригчдын мэдэгдлийг АНУ нухацтай хүлээн авав. "Франс пресс" агентлагийн уламжилснаар, Америкийн засаг захиргаа Пхеньяны эрх баригчдыг мэдэгдэлд нухацтай хандаж байгаагаа мэдээлжээ.
“Бид манай Өмнөд Солонгосын холбоотонтойгоо байнга холбоо барьж байгаа” гэж АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Кейтлин Хейден онцлон тэмдэглэжээ. Гэхдээ БНАСАУ нөгөө байдаг л аргаараа сүрдүүлж байгааг тэр дурдсан байна.
АНУ Умард Солонгосын аюулаас хамгаалах арга хэмжээ үргэлжлүүлэн авч, тухайлбал, газрын амдан сөнөөгч пуужингийн тоог нэмэгдүүлж байна гэжээ. БНАСАУ Өмнөдтэй “дайны байдалд” орж байна, үүнээс хойш “хоёр Солонгосын хоорондын бүх асуудлыг дайны цагийн нөхцлөөр шийдвэрлэх болно” гэж өнөө өглөө Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг мэдээлсэн юм. Түрүүнд нь Умардын эрх баригчид пуужинт цэргээ бэлэн байдалд оруулж, АНУ-ын эх газрын хэсэг болон Номхон далай дахь америкийн цэргийн баазуудад цохилт өгнө хэмээн сүрдүүлсэн юм.
С.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ