Инээдмийн баярт зориулсан шинэ дугаар гарлаа

img

  Монголын телевизийн хөтөлбөр бүхий ууган сэтгүүл “ТВ7 хоног” сэтгүүлийн шинэ долоо хоногийн дугаар хэвлэгдэн гарлаа. Ирэх долоо хоног Инээдмийн баяраар эхэлж буй. Тиймээс тус сэтгүүлийн энэ удаагийн дугаарын зочноор Хошин шог зургийн урлагийн холбооны тэргүүн, шог зураач А.Бат-Эрдэнэ уригджээ. Тэрбээр энэхүү сэтгүүлд “Манайд шог зураач гэвэл үнэндээ цөөрчээ. “Улаан ном”-д удахгүй бүртгэгдэж мэдэх нь. Бидэнд янз бүрийн дарамт шахалт, чөдөрлөж тушаад байгаа юм байхгүйч энэ урлагийг унтуулах хэлбэрээр мөхөөчих бодол эрхтэн дархантнууд байдаг юм биш байгаа гэж сэжиглэдэг юм. Одоогийн ардчилсан нийгэмд худлыг хуйхалж, булхайг илрүүлж, хүзүүгээр нь сэлэм тавьчих гээд байгаа урлаг чинь шог зураг юм шүү дээ. Дэлхийн хэмжээнд гэвэл, урьд үед, одоогийн шог зураачид ч дээгүүр давхиж яваа, Азидаа бол бүр ч дээгүүр орно гэж би боддог. Дэлхийн том том сэтгүүлүүд шог зураачдаас зургийг нь үнэлэн авч хэвлэлдээ нийтэлж байгаа нь нийгэмд шог зураг ямар их үүрэгтэйг харуулж байна.  Бид нийгэмд болж бүтэхгүй байгаа зүйлийг түрүүлж мэдрээд зурчихаар хүмүүс муу ёрын гэх зэргээр таагүй хүлээж авдаг. Харин ингэхийн оронд тэр зургаас зайлшгүй ирэх зүйлийг мэдрэн урьдчилан зохицуулах хэрэгтэй шүү дээ” хэмээсэн ярилцлага уншигч таны таалалд нийцэх биз ээ. Мөн энэ удаагийн дугаарт  жүжигчин Г.Отгонцэцэгийн нүцгэн үнэн, загвар өмсөгч Д.Пүрэвсүрэн СТА авах уу, жүжигчин Ц.Батхуяг буюу Амбийгийн шинэ дүр төрх, Хуримын бэлгэнд юуг сонгож болдоггүй вэ, Хувь заяагаа жолоодох Хятад урлаг зэрэг сонирхолтой мэдээллүүд нийтлэгдсэн аж.  Түүнчлэн ирэх долоо хоногийн телевизийн дэлгэрэнгүй хөтөлбөрийг харж хэрэгтэй мэдээ мэдээллээ авах боломжтой юм байна.   Эх сурвалж: ТВ 7 хоног

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Zochin:
Saihan tsoglog tachaangui busgui shoo demjij bna.Uran buteeliin ih amjilt husie
2013-04-01
buya:
goe emee bnaa oxiduudaa xaraa
2013-04-01