Цэргүүдийг тээвэрлэж явсан нисдэг тэрэг осолджээ

img

Өмнөд Африкийн цэргийн алба хаагчдыг тээвэрлэж явсан нисдэг тэрэг  Крюгер үндэсний дархан цаазат газар осолдож, таван хүн нас барсан тухай  BBC мэдээллээ. Уг нисдэг тэрэг дархан цаазат газар хууль бусаар хирс  агнаж байсан хулгайн анчдыг илрүүлэх зорилгоор тандалт хийж байжээ.

Урьдчилсан дүгнэлтээс үзвэл шатахууны саванд нь гэмтэл гарсантай  холбоотой байж болох гэнэ. Өмнөд Африкт хирсийг хууль бусаар  агнах явдал их байдаг бөгөөд ихэвчлэн Ази руу хирсний яс, соёог зардаг  байна. Крюгер дархан цаазат газар Мозамбиктэй хил залгаа газар оршдог  аж.

www.times.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ