Шүүгчид нэр дэвшигчдийг өргөн мэдүүлнэ
Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Улсын дээд шүүхийн шүүгчийн 8 орон тоонд зарласан сонгон шалгаруулалтанд нэр дэвшиж тэнцсэн 24 нэр дэвшигчдээс М.Батсуурь, Б.Батцэрэн, Д.Ганзориг, Д.Мөнхтуяа, Г.Цагаанцоож, Б.Цогт, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нар Улсын Дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг Улсын Их Хуралд танилцуулахаар боллоо.
Түүнчлэн Шүүхийн ерөнхий зөвлөлийн ээлжит хуралдаанаар шийдсэн дараагийн асуудал, Д.Алтантуяаг Дорноговь аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн шүүгчийн албан тушаалаас Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн шүүгчийн албан тушаалд, Т.Энхжаргалыг Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн шүүгчийн албан тушаалаас Нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгчийн албан тушаалд тус тус томилжээ.
Мөн Б.Хишигдавааг Өвөрхангай аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн шүүгчийн албан тушаалаас Орхон аймаг дахь сум дундын шүүхийн шүүгчийн албан тушаалд, Д.Алтанжигүүрийг Орхон аймаг дахь сум дундын шүүхийн шүүгчийн албан тушаалаас Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн шүүхийн шүүгчийн албан тушаалд, Б.Отгонбямбыг Ховд аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн шүүгчийн албан тушаалаас Хөвсгөл аймаг дахь сум дундын шүүхийн шүүгчийн албан тушаалд, Ч.Даваасүрэнг Хөвсгөл аймаг дахь сум дундын шүүхийн шүүгчийн албан тушаалаас Нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхийн шүүгчийн албан тушаалд, Ц.Цэрэндуламыг Булган аймаг дахь сум дундын шүүхийн шүүгчийн албан тушаалаас Нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхийн шүүгчийн албан тушаалд тус тус сэлгэн ажиллуулах, Хэнтий аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн шүүгч Р.Булганыг шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр, Сургалт судалгааны ажлын шаардлагаар шүүгчийн бүрэн эрхээс түр түдгэлзээд байсан Нийслэлийн Баянгол дүүргийн шүүхийн шүүгч Г.Даваадоржийн шүүгчийн бүрэн эрхийг сэргээхээр боллоо.
Баян-Өлгий аймгийн шүүхийн тамгын хэлтсийн даргаар Б.Ерханатыг, Булган аймгийн шүүхийн тамгын хэлтсийн даргаар Б.Дөлгөөнболдыг томилж, зарим шүүгчид шүүгчийн зэрэг дэвийг шинээр болон нэмэгдүүлэн олгох, Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албанд Иргэдийн төлөөлөгчийн, Эвлэрүүлэн зуучлалын асуудал хариуцсан ажилтаны орон тоог шинээр батлах зэрэг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна.
Н.Бүжин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ