Бодит ардчилал тогтоохыг шаардав

img

  Хуучин ЗСБНХУ-ын ерөнхийлөгч асан Михаил Горбачев  оросын одоогийн удирдлагыг дахин зад шүүмжлэв. Тэр бямба гарагт РИА “Новости” агентлагт түүхэнд хүний гүйцэтгэдэг үүргийн тухай лекц уншихдаа, эрх баригчид эсэргүүцлийн давалгааг намжааж чадсан ч, хэсэг хугацааны дараа  дахин давалгаална гэж мэдэгджээ. “Эрх баригчид эсэргүүцлийн давалгааг ямар нэг хугацаагаар намжааж чадах ч,  асуудал өөрөө хаашаа ч алга болохгүй.  Хэрвээ бүх зүйл бахь байдгаараа байвал, асуудал хурцдана. Энэ нь оросын нийгэм бодит ардчилалд шилжихийг дахин оролдоно гэсэн үг бөгөөд  энэ оролдлого  түүхэн учир холбогдолтой байх болно” гэж Горбачев хэлсэн байна. Өнөөдөр улс төрийн бодлого дууриамал зүйл болон хувирч, эдийн засаг нефть, шатдаг хийн тариагаар аргацааж, харин бага бизнес асар их саад бэрхшээлтэй тулгарч байна гэж тэр хэлжээ. Нийгмийн хүрээ, түүний дотор боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэндийн салбарын байдалд Горбачев сэтгэл түгшиж байна. “Владимир Путиний ерөнхийлөгчийн хоёр дахь хугацаа  шинэ стратеги хэрэгжүүлэх боломжийг нээсэн ч, эрх баригчид огт өөр замаар явлаа. Медведевийг ерөнхийлөгч байсан жилүүдэд ч бүх зүйл хуучнаараа үлдсэн юм” гэж хуучин зөвлөлтийн удирдагч мэдэгдээд, байдал тогтворжсоны  дараа зогсонги байдалд биш, харин шинэтгэлд шилжих хэрэгтэй байсан юм гэж тэмдэглэжээ. С.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

гэнээнээ:
монголын ардчилал бол оросын баасан баас. ардчилал нэрээр зарим нь хага баяжиж ард түмэн үгээгүй ядуурсан. Хорьдугаар тогтоолоор монголд ардчилал бус хөрөнгөтний хувьсгал үүсэн бий болсон
2013-04-02
zaluu:
odoo bas orosiig zadalj duusgah gej bna daa ene hun
2013-04-01
жаал:
энэ тэнэгийг ачаар Улаан Орсын дарангуйлал Монголд устсан юм да. Монгол Орсын мах түүхий эдээр хангагч колоон байхаа больсон. ер нь бараг буянтай хүн дээ
2013-04-01
зочин:
энэ хүний ачаар монголд ардчилал гээч нэртэй замбараагүйтэл тогтсон. гэтэл манайхан ганц монгол нөхөрийн гавъяагаар монголд ардчилал гэгч бий болсон гэж яриад байдаг.
2013-04-01
жаал:
энэ тэнэгийг ачаар Улаан Орсын дарангуйлал Монголд устсан юм да. Монгол Орсын мах түүхий эдээр хангагч колоон байхаа больсон. ер нь бараг буянтай хүн дээ
44444:
ганхуяагаа энэ хүний ачаар л зарим хүмүүс ёалсан юм бишүүү
2013-04-01
Д.ганхуяг 99116570:
Горбачев ЗХУ-ыг татан буулгасныхаа төлөө Горбачев гэдэг асар их мөнгөтэй санг байгуулж авсан юм. ЗХУ-ын коммунист төрийн эргэлтийг тэр балмад явдал гэж үзсэн ч тэр өөрөө үүнийг өөрөөсөө гадуур зохион байгуулсан гэж үзэх шинжээчид оросод олон бий. Тэр бол илүү бодиттой ардчлагч биш, илүү хоосон чалчигч. Түүнийг ерөнхийлөгч байх үед балтийн улсууд эсэргүүцэл үзүүлэхэд "Та нар салах гээд үзээрэй" гэж заналхийлж байсныг би чихээрээ сонссон. Ингэхлээр тэр ардчилалын талаар яриад байх хүн биш. Харин түүнд Тэтчэр их нөлөө үзүүлсэн гэдэг.
2013-04-01
Зочин:
Ардчилал гэдэг өөрөө бодит бус зүйл. Тодруулж хэлвэл энэ зөвхөн үг. Ардчилал гэж гарт баригддаг нүдэнд харагддаг юм байдаггүй. Хэмжих нэгж, дарах жин ч байхгүй. Үүнийг манайхан ч ойлгоосой. Үүний оронд харин шударга ёс гэж яривал арай тодорхой, үнэн, эсвэл худал гэсэн дэнсээр хэмжих бас нэг багцаа бий.
2013-04-01
бодит:
ардчилал
2013-04-01