Британид 7 кг хүү төржээ

img

  Британийн Кинг овогтны гэр бүлд хоёрдугаар сарын  сүүлчээр 7 килограмм жинтэй хүү төржээ. Залуу ээж хийсвэр хагалгаа хийлгэлгүйгээр,  хүүгээ  өөрөө төрүүлсэн байна. Тэр төрөх гэж 16 цаг зүдэрчээ. Золоор амьд гарсан хүү төрснөөсөө хойш хэдэн долоо хоногийн дараа  эмнэлгээс гарсан юм гэж “Телеграф” сонинд бичжээ.   Жорж Кингийн мөр нь өргөн байснаас болоод эх нь төрүүлэх гэж их зовсон бөгөөд хүүгийн амьд гарах магадлал дөнгөж 10 хувьтай байсан гэж Глостершир гүнлэгийн хатан хааны эмнэлгийн эмч нар ярьж байжээ. Одоо хүү зургаан долоо хоногтой, өндөр нь 64 сантиметр бараг л зургаан сартай хүүхэдтэй адил гэсэн үг.   Мундаг  том  хүүгийн ээж, аав Жейд, Райан хоёр одоо болтол шоокноос гарч чадаагүй байгаа аж.  Хүү төрснийхөө дараа 20 минутын турш  амьсгалж чадахгүй байжээ. Түүнийг амьсгалуулахын тулд эрчимт эмчилгээ хийх шаардлагатай болсон байна. Яваандаа хүүхдийн өсөлт хэвийн болж, бусад хүүхдийн адил л тийм хурдацтай торнино  гэж эмч нар ярьж байна. С.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

qwerf:
naad huuhed chin uhne za
2014-02-22
БОРОО:
МАНАЙД 9 КГ ЧУЛУУН ХҮҮХЭД,ГУУЛИН БУРХАН ТӨРСӨН
2013-04-02