
Дайны эрсдэлийн даатгал нэрээр мөнгө завшсан хэрэгт татагдсан “МИАТ” компанийн дэд захирал асан Ч.Хоролсүрэнгийн эрүүл мэндийн байдал муудсан тул батлан даалтад гаргах хүсэлтийг өнгөрөгч баасан гарагт өмгөөлөгч нь прокурорт уламжилжээ.
Тэрбээр Сэлэнгэ аймгийн Мандал сум буюу Зүүнхараа дахь ШШГЕГ-ын харьяа хорих ангид цагдан хоригдож буй аж. Эл хүсэлтийг Сүхбаатар дүүргийн шүүхэд энэ сарын 29-ний өдөр хэлэлцэх байсан ч хойшилсон байна. Ч.Хоролсүрэнгийн хууч өвчин нь сэдэрсэн гэсэн оношийг цагдан хорьж буй хорих ангийнх нь эмч тавьсан аж.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ