
Гавьяат эдийн засагч доктор, академич Н.Дашзэвэгийн нэрэмжит II олимпиад нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн 10, 11-р ангийн сурагчдын дунд эдийн засаг нийгэм, математикийн хичээлүүдээр зохион байгуулагдлаа. Тус олимпиадад 49 сургуулийн 713 сурагч оролцсон байна. Монгол дээд сургуульд зохиогдсон тус олимпиадын Эдийн засаг нийгмийн тухай мэдлэг хичээлээр 11-р ангийн сурагчдаас 1-р байрт Монгол-Турк сургуулийн Содгэрэл овогтой Бат-Орших шалгарч өргөмжлөл, алтан медаль, тус дээд сургуульд 4 жил үнэ төлбөргүй суралцах эрхээр, 2-р байрт Монгол-Турк сургуулийн Лхагвасүрэн овогтой Мягмарсүрэн шалгарч өргөмжлөл, мөнгөн медаль, тус сургуульд 4 жил 75хувийн хөнгөлөлттэй үнээр суралцах эрхээр, 3-р байрт 14-р сургуулийн Анужин шалгарч өргөмжлөл, хүрэл медаль, тус сургуульд 4 жил 50 хувийнн хөнгөлөлттэй үнээр суралцах эрхээр тус тус шагнуулсан байна. Харин Тусгай байрт Монгол-Турк сургуулийн Болдбаатар овогтой Буян-Арвижих шалгарч өргөмжлөл дурсгалын зүйлээр шагнагуулсан байна.
10-р ангийн сурагчдаас 1-р байрт Эрдэмтөгс сургуулийн Алтанхуяг овогтой Дүүрэнжаргал 2-р байрт Эрдэмтөгс сургуулийн Нэмэхбаяр овогтой Баасанжаргал, 3-р байрт Эрдэмтөгс сургуулийн Лхамсүрэн овогтой Гэрэлсүрэн, Тусгай байрт 114-р сургууль Хундага овогтой Дөлгөөн нар шалгарч алт, мөнгө, хүрэл медаль, өргөмжлөл үнэ бүхий зүйлээр шагнагдлаа.
Математикийн хичээлээр 11-р ангийн сурагчдаас 1-р байрт 11-р сургуулийн Билэгсайхан овогтой Билэгт шалгарч өргөмжлөл, алтан медаль, тус сургуульд дөрвөн жил үнэ төлбөргүй суралцах эрхээр, 2-р байрт 11-р сургуулийн Содномдаржаа овогтой Мөнхнасан шалгарч өргөмжлөл, мөнгөн медаль, тус сургуульд 4 жил 75%-н хөнгөлөлттэй үнээр суралцах эрхээр, 3-р байрт 11-р сургуулийн Нэргүй овогтой Цэнгэлболд шалгарч өргөмжлөл, хүрэл медаль, тус сургуульд 4 жил 50%-н хөнгөлөлттэй үнээр суралцах эрхээр, Тусгай байрт 48-р сургуулийн Бадамцэцэг овогтой Шинэцэцэг өргөмжлөл дурсгалын зүйлээр шагнуулсан байна.
10-р ангийн сурагчдаас 1-р байрт 52-р сургуулийн Батжаргал овогтой Батмаа, 2-р байрт 18-р сургуулийн Зундуй овогтой Цэндсүрэн, 3-р байрт Улаанбаатар сургуулийн Түмэнжаргал овогтой Үнэнгэрэл, Тусгай байрт Эрдэмтөгс сургууль Батцоож овогтой Бямбацэнд нар шалгарч алт, мөнгө, хүрэл медаль, өргөмжлөл үнэ бүхий зүйлээр шагнуулжээ. Харин Шилдэг сургуулиар Эрдэмтөгс дунд сургууль шалгарч өргөмжлөл үнэ бүхий зүйлээр шагнуулсан байна.
Б.Сайнаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ