Солонгосын хойг ба Монголын геополитик

img

Ойрын өдрүүдэд Зүүн хойд азийн байдал дайны ирмэг дээр ирээд байна. Зөвхөн зүүн хойд азиар ч тогтохгүй тив алгасаад Америкийн аюулгүйн байдалд заналхийлсэн мэдэгдлийг хойд Солонгосын залуу удирдагч удаа дараа хийх боллоо. Өмнөд Солонгосын стратегийн ач холбогдол өндөр хот, далайн боомт хийгээд нийслэл Сөүлийг нь 100 мянган артиллерийн их буу онилсон түүгээр ч үл барам Америкийн баруун эргийн хотууд, Хавайн цэргийн баазуудыг овоо хараандаа онилсон гэнэ. Тагнуулын мэдээгээр энэ мэдээлэл бүрэн батлагджээ. 1,5 сая байнгын цэрэгтэй, 30-аад сая хүн амынх нь эмэгтэйчүүд хүртэл цэргийн алба хаадаг, цэргийн хүчээр дэлхийд тавдугаарт жагсдаг энэ орон дайн өдөөвөл бүс нутагтаа байтугай дэлхийн улс төр нийгмийн байдалд ноцтой аюул занал учруулна. Хойд Солонгос бол Ирак, Афганистан биш. Цэрэг армиа 10 саяд хүргэж чадах, артиллерийн хүчирхэг армитай хамгийн аймшигтай нь цөмийн зэвсэгтэй улс. Ард түмэн нь өлсгөлөнгийн аюулд нэрвэгдээд армиа тэжээж дийлэхгүй хэмжээнд хүрсэн улс орныг залуу удирдагч нь аав Ким Чен Ирээсээ хүлээж авсан.

Цөмийн зэвсгээр хөөцөлдөх болсноор олон улсаас ямар ч дэмжлэг тусламж байхгүй болсон түүнд бусдыг айлгаж дарамталж болохгүй бол цэрэглэн хөдлөж гэмээн тусламж дэмжлэг авах бодлого баримталж байх шиг. Солонгосын ард түмний амьдралын өнөөгийн байдал үнэхээр нүд хальтрам болсон. 0,7-хон га талбай дээр нэг өрх бүл тариа ногоогоо тарих эрхтэй. Байгаль цаг уурын хувьд эрс тэс, жилдээ ганцхан ургац авдаг гээд бодохоор нөхцөл байдал ямар хэмжээнд очсныг төвөггүй төсөөлж болно. Ард иргэдийнхээ ахуй амьдрал гэхээсээ цэрэг армийнхаа хэрэгцээг хангахад энэ улс байдгаа шавхаж байна. Өнөөдөр тэр бүх нөөц бололцоо нь шавхагдсан. Тэгээд л тэр дайныг хүсч... Дайнаар бүх асуудлаа шийдвэрлэхийг хүсч.. Харамсалтай нь энэ шийдвэр хэчнээн хүний цус нулимс дагуулахыг тэр бодохыг ч хүссэнгүй.

Солонгосын хойгийн талаар нуршин өгүүлэхийн учир нь энэ нөхцөл байдалд Монгол улс ямар гадаад бодлого баримталж, ямар байр суурьтай оролцох вэ гэсэн асуулт зүй ёсоор гарч ирнэ. ОХУ, БНХАУ төвийг сахисан, Япон болон бусад улс илэрхий өмнөд Солонгос, Америкийн талыг баримталж байгаа өнөөгийн нөхцөлд хойд, өмнөд Солонгостой хоёулантай нь найрсаг харьцаатай Монгол улс эвлэрэн уулзаж гар гараа барилцах чухал цэг нь болох учиртай. Үүгээрээ бид 90 оноос хойш гадаад бодлогодоо баримталсаар ирсэн олон тулгуурт бодлого маань биелэлээ олох учиртай. Улаанбаатарын уулзалт гэсэн эвлэрэлийн олон улсын уулзалтыг яагаад монголчууд санаачлан хэрэгжүүлж болохгүй гэж.

Улсын маань нэр хүнд өснө үү гэхээс буурна гэсэн ойлголт байхгүй. Аливаа дайтагч, заналхийлэгч хоёр улс тус бүс нутгийнхаа хамгийн тайван оронд хоёр талаас уулзаж үг хэлээ ололцдог олон улсын жишиг бий. Орос, Хятад хоёр төвийг сахин чимээ аниргүй байгаа энэ л нөхцөл байдлыг ашиглан өөрийн орондоо тэр дундаа нийслэл хотдоо дайсагнагч талуудыг эвлэрүүлэх уулзалтыг зохион байгуулахад геополитикийн хувьд үлэмж ашигтай. Хэрвээ дайн самуун боллоо гэхэд эвлэрлийн гэрээг санаачлан зохион байгуулсан улс орон руу халддаггүй бичигдээгүй хууль бий.

Олон улсын ийм томоохон хэлэлцээрийг Монгол улс санаачлан багагүй амжилтад хүрч улсынхаа нэр хүндийг өргөж байсан тохиолдол бий. Үүнд цөмийн зэвсэггүй бүс нутаг болох уриалга. Олон улс нааштай хүлээж авсан. НҮБ, Америк, НАТО, ОХУ, БНХАУ, Япон зэрэг тэргүүлэгчид энэ л өнцгөөс Монголд элэгтэй хандаж хүнд хэцүү үед бидэнд туслаж дэмжиж байсан. Олон улсын анхаарлыг өөртөө хандуулна гэдэг тэр болгон олдоод байдаг тохиол биш ээ. Цаг хугацаа, орчин, бодит байдал давхцаж байж л ийм боломж, хувьсгалын тохироо бүрддэг. Монголын гадаад бодлогод ийм л чухал нөхцөл тохироо бүрдээд байна. Харин манай Гадаад яам аанай л чимээ аниргүй. Төв үзлийг баримталж байгаа болохоос аль нэгний талд орьё гэсэнгүй. Эвлэрүүлье гэснээс хагаралдуулья гэсэнгүй. Зөвхөн ирээд уулз, хоорондоо ярилц, хөндлөнгийн ямар нэгэн нөлөөгүй халуун тогоондоо учраа ололц гэсэн л урилга.

Хойд Солонгос өмнөдтэй харилцдаг 24 цагийн утсан холбоогоо салгасан. Хэрвээ хилийн дагуу хэн нэгэн хийрхэгч нөхөр буу алдвал дайны бэлэн байдалд байгаа хоёр талаас өч төчнөөн галан шуурга дэгдэнэ. Нөхцөл байдал цаг минутаар хэмжигдэж байгаа энэ нөхцөлд эвлэрлийн уулзалтыг зохион байгуулахад бүс нутагтаа төдийгүй, дэлхий дахины энх амгаланд эерэгээр нөлөөлнө. Үнэндээ энэ хойгийн дайн дэгдвэл Монголын нийгэм эдийн засагт хүнд тусна. Хүчирхэг Америк Ирак, Афганистаныг арчсан шигээ арчаад л өнгөрнө. Үй олон дүрвэгсэд Манжуур, Оросоор дамжин Монголд ирнэ. Олон улсын өмнө хүлээсэн үүрэгтэй болохоор дүрвэгсдийг байршуулна хооллож ундална, хэрэгцээт зүйлсээр нь хангана.

Энэ ч бага хэрэг гэж үзэхэд эдийн засагт ихээхэн дарамт учирна. Энэ дайнд өмнөд Солонгос ихээхэн хохирол үзэх нь дамжиггүй. Тэр хэрээр эдийн засаг нь доройтоход Монгол дахь хөрөнгө оруулалтууд ор сураггүй болно. Манай эдийн засгийн түшиг болсон Япон энэ нөхцөл байдалд татагдан оролцохгүй байна гэж үгүй. Тийм тохиолдолд өнөөдрийн хоёр улсын байгуулсан стратегийн түншлэл маань сураггүй болно. Чухам ийм учраас л монголчууд нөхцөл байдлыг зүгээр нэг хараад суух биш идэвхтэй оролцох учиртай юм.

Бидэнд идэвхтэй оролцох бас нэг ноцтой шалтгаан бий. Тэр нь өмнөд Солонгост ажиллаж амьдарч байгаа манай улсын 20 гаруй мянган хүний хувь заяаны асуудал байна. Муу ч сайн ч Монгол улсын иргэн. Нэг хүнийх нь хувь заяаны төлөө улс гүрнүүд хэрхэн санаа тавьдгийн жишээг бэлхнээ мэднэ шүү дээ. Гэтэл тэнд 20 гаруй мянган монгол хүн байна. Дайн дэгдвэл энэ нь монгол улсын эрх ашгийн эсрэг зүйл л болж таарна. Тиймээс бид Солонгосын хойгийн асуудал дээр ийм хөшүүн хойрго хандаж даанч боломгүйсэн. Монгол төр юу бодож байна аа гэж эцэст нь асууя. Томоос том асуултын тэмдэгтэй шүү.

Н.Бадамжав

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Chimeg:
Dain hereggyie.2 solongos gazarzuin bairlal manaihtai denduu oirhon bna
2013-04-06
zochin:
ene setguulchid orchuulagchid bur solioroh yuma. sur bolgool bicheel orchuulhiin. gadaadad taivan l bn shde. medeegeer duridaal ongorch bn.
2013-04-02
zochin:
ter 2 uls uchraa bidenguigeer olchihno. manaih toviig sahiad chimeegui suusan ni deer shde. yuch bhgui hooson bjeej. duugai bsan ni deer shde.
2013-04-02
хаха:
Япон хойд солонгостой иргэрдийг нь хулгхйлсан гэж зөрчмлдөж байхад Вьетнам улс зөвшилцөх уулзалт зохион байгуулсан ч 2тал хаалга саваад гарсан.Гэтэл УБ-д уулзалт зохион байгуулахад зөвшилцөж чадсан.Болохгүй гэсэн асуудал байхгүй.Магад эвлэрүүлэхгүй ч маргааныг 1цаг зогсоовол монгол улс нэр хүнд өснө шүү дээ
2013-04-02
batаа:
2 солонгосын эвлэрүүлэх уулзалтыг монголд хийнэ гэнэ үү.Энэ сэтгүүлч нар нээрээ заримдаа үнэн том тэнэгтэх юм аа.Тэр дайнд чинь орос хятад япон орос бидэнтэй бидэнгүй учраа олчихно.Ёооё энэ хэдэн сэтгүүлч нар заримдаа сонин сонин юм бичих юм аа,
2013-04-02
zuzu:
za manaih negdej tenegthuede
2013-04-02
Болиочээ:
сэтгүүл ч нараа гэж мэдлэг боловсрол гэж байхгүй сайхан хоосон бурах юм даа. Солонгосын хойгт дайн гарахгүй малаа...хоол хүнс, шатахуун, цахилгаанаа яая гэж байгаа Умард дайн хийхүү. дайнд чинь энэ бүгд ямар чухал болохыг төсөөлөөд үз дээ
2013-04-02
Самдан:
0.7 га гэдэг урт нь 100 өргөн нь 70 м газар шүү Тийм ч жижиг газар биш Нэг айлд хангалттай Улаанбаатарт нэг айлд 0.07 га газар зөвшөөрдөг Манайхаас 10 дахин том юм байна Гэхдээ энэ сэтгүүлч аравтын бутархай ойлгодог гэдэгт эргэлзэж байна Сэтгүүлч нарын мэдлэгийн түвшин тэг заадгийг бид сайн мэднэ
2013-04-02
lolo:
Ene dain amerikt ashigtaishdee! Herev 2 solongos yriltsaad negdchihvel mash huchirheg guren garch irne uunees oros americ hujaa ypon bugd aij bga tmees l evleruulehgui bas daituulahgui bailgaad bgaasht
2013-04-02
Tsumiin zevseg:
Tsumiin zevseg hereglevel Mongol baitugai Orosod nuluulnu. Tsumiin zevsegtei uls shuu dee!!!
2013-04-02
jkjg:
Tuugeer yavsan gaig uugeer duudaj avchvav geech boloh ni
2013-04-02
bbbbbbbb:
arai dain bolohgui bhaa.Americ hari delhiin tsagdaa hiihee bolimoor yum.buh yumnd hoshuu durj yavah yum.ene 2 baildval harin ch americd ashigtai bh.
2013-04-02
f;fr;y:
arai dain bolohgui bhaa.Americ hari delhiin tsagdaa hiihee bolimoor yum.buh yumnd hoshuu durj yavah yum.ene 2 baildval harin ch americd ashigtai bh.
2013-04-02
zovoo:
mash zov yag zagtnasan gazar maajlaa manaihan ajilaaraa sanal neg baina.
2013-04-02
Монгол:
Дайтсан нь шулуун байх өө
2013-04-02
АЖИЛСАГ.НЭТ:
АЖИЛСАГ.НЭТ - БҮХ ТӨРЛИЙН ЗАРЫН САЙТ!
2013-04-02
turuu:
zow l yum yrij bna daanch hiideg hvn baihgvi bhoo
2013-04-02
Buya:
ug n sanadag l sanaa.yagaad evleruuleh gej oroldoj bolohgui gej.bi bol 2 solongosig 2 german negdsentei adil negdeesei gej husdeg.harin amerik bol busad ulsin heregt hoshuu durj yavdga bolih heregtei.vietnamd shivshigteiger yalagdaj.irakiig yu bolgoj haylaa da.
2013-04-02
dain:
ee goe dain boloh ni bid ingej oligarhuudad deerlehuulj amid yvsanaas delhii niiteeree baildaad uhie mongolchuud eh orondoo alham tutam doromjluulj bna bugdeeree bailday
2013-04-01
badkaaa:
ene badamjav gj hun yu soliotoi yum bicheed bgaan bee 2 tom guren tuvuu sahij bhad bid nar odoo iluuts shde
2013-04-01
badamjav bolio boli:
ene badamjav gj hun yu soliotoi yum bicheed bgaan bee 2 tom guren tuvuu sahij bhad bid nar odoo iluuts shde
2013-04-01
Зочин:
Монгол эвлэрүүлэх гэж үзэхэд алдах юм үгүй. Харинч олон улсад нэр төрөө ахиулна.
2013-04-01
Инга:
Саваагүй нохой саранд хуцна гэж мэдэх үү. Сайхан сонсогдох ч эргээд Монголд гай болоа санаа байна. Өмнөд Со нар зальтай. Өөрсдийн хэрэгт манайхыг ашиглах гээд. ин
2013-04-01
enkhtaivan:
dayan delhiin urs dainii hold buu uregd
2013-04-01
enkhtaivan:
Dain bitgii boloosoi . Burhan mini . yamarch baisan dain bolbol bid yaduu deeree yaduurch zobno shuudee . dayn delhii enkh amgalan baigaasai . bidnii ur huuhduud az jargalaar duuren baih boltugai humuusee . Bugd sain saihnaar l harj moroodoj zalbirii . Dain yabch sain zuil abchrahgui shuudee.
2013-04-01
Oogii:
Zuv sanaa bn,,, Manai uls duugarah Hudluh heregtei,, manaid mash ikh,, hohiroltoi yum bolnoo gej mash unen bichsen bn,, zuun hoid azid dainii hereg bhgui,,,
2013-04-01
dain:
uhtel baildaasai
2013-04-01
byltegnyyr:
aimaar yum. hyatad nariin yumaa ter hoidiin 30 saya hyniig ni hyns hooloor hangaad ogvol uul ni ingehgyi baisiim.
2013-04-01
zochin:
AZI tivd dain hereggvi
2013-04-01
ajil olgogch:
heden booltoi bolood avay l daa ajillah huch heregtei bna
2013-04-01
зочин:
Энэ хүний санаа зөв. Ингэж болдог бол сайн л бна. Харин БХЯ Америктай энхийг сахиулагч нэрээр хамтран ажиллаж байгаа одоогийн нөхцөлд ямар байр сууринаас хандах бол доо.
2013-04-01
ИРГЭН:
ТАТА ГЭЖ МАХАН ТОЛГОЙ БАЙНА ДАА ЧААВААС ГЭЖ
2013-04-01
haha:
Ih byygaagaar Amerikiig sunuunu gej yuu baihav Olnii doog bolj baigaa Jaahan huuhediig bid umuurnu gej yuu baihav Harj ineej syyj bai
2013-04-01
Амгаа:
хүмсүүд минь та нар youtube хаад тэр хойд со хүмүүс яаж тарчилж байгааг нэг харчааж. тийм дэглэм оршин байхыг хүлээн зөвшөөрч байна гэдэг хүн төрлөхтөний гутамшиг. өмнөд сонуудад бол бүр гутамшиг баймаар юм.
2013-04-01
haha:
Ih byygaagaar Amerikiig sunuunu gej yuu baihav Olnii doog bolj baigaa Jaahan huuhediig bid umuurnu gej yuu baihav Harj ineej syyj bai
5050:
дайныг ямар тэнэгүүд нь хүсдэг байнаааааа
2013-04-01
Өвгөн:
За өвгөн ах нь энэ дайнд зориулж хэдэн морь бэлэглэх гэсэн юм. Тэр АНУ-тай хавсайдаж байгаа Солонгост нь 2 адуу, харин тэр ганцаардаад байгаа Ким Чен Ун гээд залуухан хүүгийн солонгост 10 адуу өгье...
2013-04-01
ооноо:
Манайх умардтай сайн харьцаатай. Одоо ч холбоотой байдаг гэж боддог. Хоюулантай нь найрсаг харьцаатай гэдэг бас л давуу тал. Ганцаардаж байгаа улсад бид сайн хандах нь ч буруу юу байхав. Тэд бидэнд итгэдэг байх. Тэрнээс нэг их байдлыг намжаана гэж байхгүй.
2013-04-01
Zochin:
2 vietnam niileh asuudald amerik oroltsoj hoid vietnamd dain zarlaad tsergee oruulaad, 55000 garui tsergee aldaad 10-aad jil baildaad etsest ni armia butsaan tataj, hoiduud ni umnud ruugee yalan diilegchiin huviar orson tuuh bii. Vietnamiin dain gedgeeree aldartai.
2013-04-01
тата:
Хойд солонууд байлдаад дайн хийгээд хаа хүрэх вэ дээ.Хүнтэйгээ ,төмөртэйгээ газартайгаа шатаад л дуусна биз. Тэдний дайн байлдаан монголд ямар хамаа байна.Шал дэмий юмаар тархи угаах юмдаа. Тэгээд ч өлссөн хүмүүс юу хийхээ мэдээд л хоолны савнуудаасаа салах гэж байгаа лдаа.
2013-04-01
Urnaa:
Helehed amarhan. Hiihed hetsuu asuudal bna. Solongoschuud er ni hetsuu humuus shuu dee.
2013-04-01
тата:
Хойд солонууд байлдаад дайн хийгээд хаа хүрэх вэ дээ.Хүнтэйгээ ,төмөртэйгээ газартайгаа шатаад л дуусна биз. Тэдний дайн байлдаан монголд ямар хамаа байна.Шал дэмий юмаар тархи угаах юмдаа. Тэгээд ч өлссөн хүмүүс юу хийхээ мэдээд л хоолны савнуудаасаа салах гэж байгаа лдаа.
Korea:
HOID SOLONGOS gevel URD SOLONGOS geh ni zui. OMNOD SOLONGOS GEVEL UMARD SOLONGOS geh ni zov
2013-04-01
zaluu:
hoit solongost gereegeer haraar ajilaj bga humuuse tatya. tetgxgui bol dain zarlawal tend bga mongolchud yah yum be.
2013-04-01
he he:
2 songosiig hairamduulah asuuliig zhoin baiguulahdaa ard ni baigaa sem ahiig diilvel elbegee duudaj avchiraad ahaar ni heluulvel he he
2013-04-01
bodol...?!:
Ug ni mash saihan sanaa mon uu gevel mon yum. Gehdee bodit baidal deer hetsuu l dee. Ene asuudal ni 2 solongosiin asuudal bish omnod solongosiig Amerik dohiogooroo hodolgoj baigaad l hamag niguur ni baina sh dee. 2 Germen, 2 Vetman niileh asuudlaa ted oorsdoo oor hoorondoo shiidsen bolohoor mash amarhan bolson Amerik dund ni oroogui yum.
2013-04-01
Zochin:
2 vietnam niileh asuudald amerik oroltsoj hoid vietnamd dain zarlaad tsergee oruulaad, 55000 garui tsergee aldaad 10-aad jil baildaad etsest ni armia butsaan tataj, hoiduud ni umnud ruugee yalan diilegchiin huviar orson tuuh bii. Vietnamiin dain gedgeeree aldartai.
dain:
dain buu garaasai garval ayultai shde manai mongolin ediin zasagt mash ayultai nuluulnuu
2013-04-01
great:
hoit mongoliin ugend orohgui. nytad bol oor hytdaas odoo ediin zasgiin haraat baigaa
2013-04-01
Mongolia:
Arach dain garakhgui baikh gej naidaj baina. Tegekhdee ikh l eedreetei baidal uuseed baina daa.
2013-04-01