Хувийн эмнэлгүүдийн үзлэгийн төлбөрт анхаарал хандуулахыг хүсчээ

img

  Шинэчлэлийн Засгийн газрын “11 11 төв”-д өнгөрсөн долоо хоногт 1202 иргэн хандаж, харьяалах байгууллагуудаас 634 санал хүсэлтэд хариу өгчээ. Дүүргийн эрүүл мэндийн төвүүд үйлчилгээндээ цахим карт нэвтрүүлсэн ч үүнд иргэд сэтгэл хангалуун биш байгаа аж. Заавал утсаар холбогдон дугаар авахыг шаарддаг атлаа дуудлагын утсан дээрээ ганц хүн ажиллуулдаг нь ихээхэн ачаалал үүсгэж байна гэж үйлчлүүлэгчид гомдолложээ. Мөн хувийн эмнэлгүүдийн үзлэгийн тариф, эмч нарын ажлын туршлагад анхаарал хандуулахыг Эрүүл мэндийн яаманд сануулж, үзлэгийн тарифт судалгаа явуулж эхэлснээ яамнаас хариу мэдээлсэн байна. Хотын яаралтай түргэн тусламжийн төвд дуудлага өгөхөд утсаар зөвлөгөө өгнө гээд тэр бүр ирэхгүй байна, улсаас машин нэмж өгсөөр байхад ингэж хайхрамжгүй хандах нь эмчийн ёс зүйг зөрчсөн явдал гэсэн гомдлын мөрөөр хариуцлагыг өндөржүүлэх шаардлага тавихаа салбар хариуцсан яамнаас мэдэгджээ. Нэг сурагчид өгөх үдийн цайны зардлыг төрөөс 600 төгрөг болгож нэмсэн байтал зарим сургууль чанар муутай аяга аарц, тал жигнэмэг өгсөөр байгаа гэнэ. Энэ талаарх гомдлыг тухайн сургууль дээрх орон тооны бус хяналтын зөвлөлд хандан шийдвэрлүүлж болохыг Боловсрол, шинжлэх ухааны яамнаас зөвлөжээ. Оюутны 70 мянган төгрөгийн тэтгэлгийг 3 дугаар сарын 15-наас олгох ёстой ч зарим сургуулийнх шилжихгүй байна гэсэн гомдол “11 11 төв”-д ирсэн байна. Сургуулиуд оюутныхаа мэдээллийг бүрэн өгөөгүй, эсвэл ямар нэг зөрчилтэй тохиолдолд тэтгэлгийн мөнгө шилжихгүй. Иймээс сургуулийнхаа сургалтын албанд хандан зөрчлөө арилгуулах хэрэгтэйг Сургалтын төрийн сангаас оюутнуудад сануулсан байна. Нэн ядуу иргэдэд олгодог хүнсний талон зохих хүмүүстээ хүрэхгүй, хүнсний талонд яаж хамрагдах талаар хорооны халамжийн ажилтан зөвлөмж өгч чадахгүй байгаа талаар иргэд “11 11 төв”-д хандсан ба нийгмийн халамжийн байгууллагаас энэ асуудлаар дахин судалгаа явуулж байгааг мэдээлжээ. Түүнчлэн, нийслэлд гудамжны нохойн устгал хийхгүй удсаныг гэр хороооллын оршин суугчид холбогдох албаныханд дуулгасан байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Emch:
Uvduhgui l bai l daa mangaruudaa!!
2013-04-02
шувуухай:
хувийн эмнэлгийн ор хоногийн тарифт анхаарах хэрэгтэй,эд нар чинь даатгалаас мөнгө авдаг шүүдээ, хүүхдийн дуудлага, бусад дуудлагыг үзээгүй байж зөвлөгөө өгнө гэж мангартдагаа болимоор юм,түргэн жилдээ 700-800 сая төгрөг төсөвдөө авч бгаа тул өгсөн дуудлага бүрт явж баймаар бна.Өдөр дуудахад ирэхгүй өрхдөө үзүүл гэдэг, өрхийн хэдэн эмч нараар ажлаа хийлгээд сууж байдгаа больмоор юмдаа
2013-04-01
irgen:
emnelgiin tolbor gaigui sh de ta nar boddoo ter 40-50 myngad chine em taria or honog hool und n orcon une shuu de tehed zugeer neg zahiin zochid buudal neg honood l garahad ternees iluu mongo avdag bizdee
2013-04-01
ЗОЧИН:
Тийм шүү. Хувийн эмнэлгүүд арай дэндээд байна. "Номун" эмнэлэг бүр хоногийн 50.000₮ шүү дээ. Тэгсэн мөртлөө бүх эм тариагаа гаднаас авчруулдан гэнээ. Юу гэсэн үг вэ??? Тэр 50.000₮-д тэгээд юу багтаж байгаа, зөвхөн ор уу??? Хүүхдийн хувийн эмнэлгүүд нь болохоор хүнд хүүхэд авахгүй, хөнгхөөн эмчилгээтэй хүүхдийг 25.000₮-р хэвтүүлдэг, арай ч дээ.. Анхаарах цаг нь болсон шүү???
2013-04-01
mongol:
iim baihad shudnii emch nar bayan baihaas yahav dee
2013-04-01
mongol:
tedniig hyanadag yumuu bur diildehee bolison une heldeg bolson shuudee, Yo yalanguya shudnii emneleguud baina arai heterhii am jaahan uhaj baigaad 10 myangan tugrug avdag 2 honood ir geed 45 myangiig avah jisheetei yamar neg tarif gej baina uu Said aa
2013-04-01
mongol:
Huviin emnelguud heterhii unetei uzej bna.uzehees gadna mes ajilbar het uh unetei.or honogiin mungu yadaj l 8.0-15.0 bj bolno shuu dee.Odoo huviin emnelgiin 1 honogiin tarif 25.0.-35.0 bna.Arai ih bna.
2013-04-01