
УИХ-ын сонгуулиар Увс аймгаас сонгогдсон Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нар МАН-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшихдээ хууль зөрчин иргэдийн саналыг худалдан авах зорилгоор бэлэн мөнгө тараасан, сонгуулийн сурталчилгааг хаасан үед мэдээллийн салбар ашиглан сурталчилгаа хийсэн, насанд хүрээгүй хүүхдийг сурталчилгаанд ашигласан, мөн төрийн жинхэнэ албан хаагч Ш.Чинбатыг сурталчилгаанд оролцуулсан гэх мэдээлэл цацагдсан.
Ингэснээр уг асуудал хууль хяналтын байгууллагад шилжсэн. Анхан болон давж заалдах шатны шүүхээс тэднийг хууль зөрчсөн хэмээн үзэж, УИХ-ын гишүүний түр үнэмлэхийг нь хүчингүй болгохыг СЕХ-нд даалгалсан.
Мөн Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нарын сонгуулийн штабад ажилласан зургаан залууг шүүхээс гэм буруутай гэж үзсэн билээ. Харин эрхэм гишүүд Улсын Дээд шүүхэд гомдол гаргаад байсан юм. Тэгвэл уг хэргийг хянан хэлэлцэх шүүх хурал Улсын Дээд шүүхэд дөнгөж сая эхэллээ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ