
МУГЖ Зууны манлай дуучин Б.Сарантуяа ирэх 5 сард тоглогдох гэж байгаа “Ромео & Жульетта “ мюзикл тоглолтонд дуулагдах, шинэхэн уран бүтээлээ “Гэгээн Муза” наадам үйл ажиллагаанд зориулан, Дэлхийн сонгодог жүжгийн дууг эх хэлнээ хөрвүүлэн дуулсан нь театр, урлагын болон рок попынхны талархлыг хүлээн тэднээс өндөр үнэлгээ авчээ.
Тэрээр уг мюзиклээ бэлдээд тун завгүй байгаа бөгөөд ихэнх цагаа энэ бүтээлдээ зарцуулж байгаа юм. Мюзиклд монголын уран бүтээлчдээс бүрдсэн 350 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг хамт олон ажиллаж байгаа олзуурхууштай юм. Мөн Франц улсаас зөвлөхүүд ирж ажиллахаар болсон нь Монголын урлагт бас нэгэн дэвшилтэт алхам болж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ