Лениний музейн маргаантай шүүх хурал хойшлов

img

  Төрийн өмчийн хорооноос өнгөрсөн сарын 13-ны өдөр гаргасан нэхэмжлэлийн дагуу өнөөдөр Лениний музейн холбогдолтой асуудлаарх шүүх хурал Нийслэлийн шүүхэд болох байсан. Харин шүүх хурал энэ сарын 10 -ныг хүртэл хойшиллоо. Учир нь Лениний музейг ашиглагч тал болох МАН шүүх хуралд оролцох хүсэлтийг Нийслэлийн шүүхээс гуравдугаар сарын 28-нд хүлээн авсан бөгөөд  хууль эрх зүйн мэдээлэл, туслалцаа шаардлагатай байгаа тул ийнхүү шүүх хурлыг хойшлуулах хүсэлтийг гаргажээ. Дашрамд дурдахад, Нийслэлийн шүүхээс тус барилгыг МАН-ыг өмчлөгч мөн гэж үзсэн. Гэхдээ ЗХУ-ын хөрөнгөөр биш, улсын хөрөнгөөр баригдсан учир Төрийн өмч гэдгийг баталсан. Харин Үндсэн хуулийн цэцээр энэхүү барилга МАН-ынх болох нь нотлогдсон хэдий ч өмчлөгчийн эрх зөрчигдсөн тухай асуудлаар маргаан үүсээд байгаа билээ. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ