БНАСАУ-ын нийслэлд байдал тайван байна

img

 

Дайны бэлэн байдалд шилжсэн хэдий ч, 3 сая гаруй хүн аж төрдөг БНАСАУ-ын нийслэлд тайван байгаа аж. Хотын дэлгүүр хоршоо, эмийн сан, ахуйн үйлчилгээний алба, ресторан, нийтийн тээвэр тасралтгүй ажиллаж байна. Цэргийнхэн гадаадын элчин сайдын яам, олон улсын хүмүүнлэгийн байгууллагуудын төлөөлөгчийн газрыг ердийн горимоор хамгаалж байгаа гэнэ.

Нийслэлийнх нь хүнсний “Тхонгил-маркет” гэдэг  цорын ганц захаар орсон ИТАР-ТАСС агентлагийн сурвалжлагч  байдал тайван байгааг өөрийн биеэр харжээ. Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний үнэ ч хуучин хэвэндээ байгаа аж.

Пхеньян хотын амьдрал хэвийн үргэлжилж, удахгүй болох Ким Ир Сений төрсөн өдөрт улс орон даяар  бэлтгэж байгаа гэнэ. Гэсэн ч сонор сэрэмжээ дээшлүүлэх хэрэгтэйг радио, телевизийн нэвтрүүлэгч нар иргэдэд байнга сануулж байна.

Кэсоны цогцолбор ердийн горимоор ажиллаж байгааг БНСУ-ын улс орноо нэгтгэх асуудал эрхэлсэн яамнаас өмнө нь мэдээлсэн юм. Өмнөд Солонгосын ажилтнууд Кэсонд  ердийнхөөрөө ирж байгаа аж.

Кэсоны цогцолборыг Өмнөд Солонгостой хамтран байгуулж, 2004 онд нээжээ. Эндхийн аж үйлдвэрийн паркт хоёр орны оршин суугчид ажилладаг.

С.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Би эгэл ард:
Худлаа сүр үзүүлэх гэж үүнийг хэлдэг юм.2 Солонгос цаагуураа сүр үзүүлэхээр харилцан тохирсон бололтой
2013-04-01
Kkkk:
EAGLE TV-EES BOLJ DAIN GARNA SHUU...IH HUURUH YUMAA, ENE TV!!!!
2013-04-01