Хүүхдүүд цаасан дэвтэр хэрэглэхээ болино

img

  [caption id="attachment_214035" align="aligncenter" width="600" caption="Багшийн самбар дээр бичсэн зүйл сурагчийн таблет дээр шууд харагдана"][/caption]

БШУЯ-аас хүүхэд бүрийг хөгжүүлэх бодлого дэвшүүлж, 2013 оныг боловсролын технолийн жил болгосон билээ. Энэ жилийн хүрээнд нийслэлийн 84-р сургуулийг "ухаалаг сургууль" болгох эхний алхам болгосон електрон ангийн нээлт өнгөрөгч баасан гаригт тус сургууль дээр боллоо. Нээлтийн үйл ажиллгаанд БШУЯ-ны сайд Л.Гантөмөр болон БНСУ-ын I -KIAST байгууллагын төлөөлөгчид оролцсон юм.

84-р сургууль нь 2009 оноос эхлэн сургалтын үйл ажиллагаандаа цахим технологийг нэвтрүүлж, багш бүр нөүтбүүк, анги бүр телевизтэй болж байсан. Тэгвэл таван жилийн дараа анхны ухаалаг сургууль болох эхний алхмыг эхлүүлж байгаа юм. Тус төслийг БНСУ-ын I-KIAST байгууллага дэмжиж, цаашдаа Солонгосын Засгийн газар, Япон, Юнескогийн тусламжаар хамтран ажиллах аж. Энэхүү электрон анги нь багш нар самбар, шохойноос салж, ухаалаг самбарыг ашиглах юм. Мөн сурагч бүр ухаалаг самбартай холбогдсон өөрсдийн таблеттай байх бөгөөд олон төрлийн ном, дэвтэр цүнхэлж явах шаардлагагүй болно гэсэн үг. Энэхүү технологийг дэлхий дээр БНСУ ашигладаг бөгөөд Сэжүн хотын бүх сургууль ухаалаг самбарын технолгийг нэвтрүүлсэн байна. Ухаалаг самбар нь зөвхөн багшийн үйл ажиллагааг хялбар болгохоос гадна сурагчдын хичээлдээ хандах хандлага, багштайгаа харьцах харилцаа, мөн хичээлийн цагийг хэмнэж буй давуу талтай юм. Ухаалаг самбар ангийн бүх сурагчдын таблеттай холбоотой байж, гэртээ байгаа үедээ ч багштайгаа холбогдож, харьцаж болох аж. Дэлхий нийтээр цахим ертөнц хөгжиж, орчин үеийн хүүхдүүдийн хамгийн  их хэрэгдээ болсон техник, технологийн энэ үед 2013 онд гэхэд нийслэлийн таван сургуулийг ухаалаг сургууль болгож, үе шаттайгаар өргөжих юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

chimeg:
ene odo tegeed bagsh u? jijig gej bichij chaddaggui
2013-04-02
t.ariunaa:
bi yag ingej bichih gj bla
2013-04-01
yoko:
tenegteechee maluudaa huudiig nomond durtai, bichigiin soeltoi bolgohod bichig tsaas chin hamgiin chuhal baidag yum bgaa bzdee.Tegeed ch ter tsahim yum bolgon chin hortoi tuya tsatsaruulj bdag huuhdiin eruul mended asar hortoi ed shdee.
2013-04-01
t.ariunaa:
bi yag ingej bichih gj bla
zochin:
Surguuliud ug n huuhduudee nom unshuulj surgaj, bichig caasand durtai bolgohod zorimoor yum. Getel yu ve? odoo bichij chadahgui, nom unshih durgui, unshih nomoo avch yavah durgui huuhduud beltgeh tosol heregjuulj baigaa yum uu? naad tosloo bagsh nartaa hereglevel iluu ur duntei bolov uu daa???? manaikhan tehnik devshil geheer l neg surhii yum duuraihiin, avah bolon avahgui yum gej baina sh dee,,, erhem bagsh said naraa !
2013-04-01
Эцэг эх:
84 гэж худлаа рекламнаас цаашгүй Одоо ч багш нар нь бичиг цаастайгаа зууралдаастай Захирал нь ч тэгж шаарддаг юм билээ Рекламдаж төсөл хэрэгжүүлж байгаа нэрээр мөнгө идэж нөгөөтэйгүүр их юм хийсэн дүр эсгэх хуурамч нүүртэй захирал юм даа
2013-04-01
зочин:
Жижиг гээд зөв бичиж чадаагүй байж юун ухаалаг сургуулт, багш вэ
2013-04-01
1234:
Гоё хэлсэн.
2013-04-01
suvda:
tenegtdeg bn sh dee. odoo tegeed zurgan deer bga hun shig delgetsen deer, pad.n deer hachin baliar, yostoi nuguu tsasan deer temee tuilsan ym shig bichig surah ni l deee. tulshirlaa tuilshirlaa gehed ene odoo heterneee!!!!
2013-04-01
1234:
Гоё хэлсэн.
ganaa:
bi 84g togssooon gj
2013-04-01