Шүүх хурал завсарлалаа

img

  УИХ-ын сонгуулиар Увс аймгаас сонгогдсон Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нарын гаргасан гомдлын дагуу Улсын Дээд шүүх тэдэнд холбогдох хэргийг хянан хэлэлцэж байгаа билээ. Одоогоор шүүх хурал завсарлаад байгаа бөгөөд 14.00 цагаас эргэн хуралдана. Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нар МАН-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшихдээ хууль зөрчин иргэдийн саналыг худалдан авах зорилгоор бэлэн мөнгө тараасан, сонгуулийн сурталчилгааг хаасан үед мэдээллийн салбар ашиглан сурталчилгаа хийсэн, насанд хүрээгүй хүүхдийг сурталчилгаанд ашигласан, мөн төрийн жинхэнэ албан хаагч Ш.Чинбатыг сурталчилгаанд оролцуулсан гэх мэдээлэл цацагдсан. Ингэснээр уг асуудал хууль хяналтын байгууллагад шилжсэн. Анхан болон давж заалдах шатны шүүхээс тэднийг хууль зөрчсөн хэмээн үзэж, УИХ-ын гишүүний түр үнэмлэхийг нь хүчингүй болгохыг СЕХ-нд даалгасан. Харин тэд үүнийг эсэргүүцсэн Улсын Дээд шүүхэд гомдол гаргасан билээ. Д.Цэцэг  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Партизаан:
Та хоёр үхэр мал шиг зүтгэсэн хүмүүсийг шийтгүүлчихээд яаж өөрсдөө хэргээс мултарч УИХ-д үлдэх гэж гомдол гаргаж чадаж байнаа. Энэ чинь эрүүл ухаантай хүний явдал мөн үү. Мөн Цэнгэлдэхийн хажууд Чойжилсүрэн хэдэн мянган айлын сууц барихдаа айл бүрт 2-5 м2-ыг дутуу өгсөн буюу 2-5 сая төгрөгөөр айл бүрийг хохироож орхиод, одоо хүртэл төлөхгүй байгаа чинь гэмт хэрэг шүү дээ. Бүх хохирол хэдэн тэрбум болно. Тэр мөнгөө та нар УВСт аваачиж тараасан байж таарна. Ард иргэдийн нэгээс нь луйвардаж нөгөөд нь санал худалдан авах эх үүсвэр болгосныг юу гэж ойлгох вэ?? Нямдорж Хууль зүйн сайд юм чинь болно гэж бодоо юу? Дорлигжав мөн л Нямдоржоороо хэрэгээ цайруулсан. Одоо тэр цаг өнгөрсөн байхм шүү. Хүнд жудаг гэж нэг юм байдаг юм шүү. Дүү нарын минь байрны зөрүү мөнгийг өгөхгүй бол олон хүний нэхэмжлэлтэй шүүх хурал удахгүй болно. Тэнд Нямдорж чинь нэг их хэрэг болохгүй байх шүү.
2013-04-01
anar:
erguulen tat.
2013-04-01