
Сонгуульд зарим иргэдийн хувьд толгойны өвчин болсон асуудал. Учир нь өөрийнх нь амьдарч байгаа тойрогт нь өөрт нь таалагдаагүй хүмүүс нэр дэвшдэг, ярьсан асуудал нь амьдралаас хэт тасархай, хоосон байж боломжгүй зүйл амладаг нь таалагдахгүй байдгаас сонгуульд оролцохоос шийрхдэг.
Харин сонгуулиа онлайнаар өгч, хайран цаг хугацаагаа хэмнэж, ярилцаж байгаа асуудал нь газарт буусан, иргэд рүү хандсан онлайн Парламент орчин үеийн залууст таалагдаж, нэр дэвшиж байгаа хүмүүс нь ч өдөр ирэх тутам нэмэгдсээр байна. Online PR agency, zindaa.mn сайт хамтран нэг сая гаруй интернэт хэрэглэгчдийн нийгмийн шаардлагаар Онлайн Парламент, Онлайн Засгийн газар байгуулж байгаа билээ.
Энэхүү Онлайн Парламент, Онлайн Засгийн газарт интернэт хэрэглэгч хүн бүр оролцох боломжтой бөгөөд өөрсдийн төлөөлөл болох хүмүүсийг нэр дэвшүүлж тэдгээрээс 33 хүнийг Онлайн Парламентын төлөөлөгчөөр 19 хүнийг Онлайн Засгийн газрын сайдаар тус бүр сонгох юм. Одоогоор Онлайн Парламентын төлөөлөгчөөр сонгогдохоор 421 хүн нэр дэвшээд байгаа бөгөөд нэр дэвших хугацаа дуусахад зургаа өдөр дутуу байна.
Өнгөрсөн УИХ-ын сонгуулиар 21 аймагт нийт 544 нэр дэвшигч нэр дэвшиж байсан бөгөөд Онлайн Парламентын нэр дэвшигчид тэднээс дутахааргүй ач холбогдол өгсөөр байгаа нь илт харагдаж байна. Онлайн Парламентын төлөөлөгчид тэдгээр нэр дэвшигчдээс ялгаатай нь худал хуурмаг амлалт биш иргэн таны жинхэнэ бодит амьдрал дээр тулгамдаж байгаа асуудлуудыг асуудал болгон тавьж, зохих шатны байгууллага, хувь хүнд нь хандаж хэлэх билээ.
Эх сурвалж: Chuhal.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ